Өнөөдөр болох үйл явдлууд
 
09:00 цагт: ШӨХТГ "Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гол зарчмууд" сэдэвт семинарыг Корпорейт 2 зочид буудалын Улаанбаатар хурлын танхимд зохион байгуулна.

10:00 цагт: “EXPORT TO KOREA” бизнес уулзалт 10:00-12:00 цагт, Монголын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүний үзэсгэлэн 10:00-15:00 цагт тус тус МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.

11:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. Хаяг: БЗД, 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд.

11:00 цагт: БСШУЯ-ны 401 тоот танхимд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрүүд"-ийг батламжилж / Сайд батламж гардуулна/, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх, Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэх, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад гэрчилгээ гардуулах арга хэмжээ болно.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд  Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт бүхий мэдээлэл хийнэ.

11:30 цагт: НЗДТГазар, Азийн хөгжлийн банктай хамтран BRT төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн ажлын явц болон зорчилтын судалгааг хэрхэн явуулах талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А танхимд болно.

11:30 цагт: TV9 телевизийн Хэвлэлийн төвд Оюутан залуучуудын төлөөлөл Хорт хавдар өвчнийг үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих тухай Хэвлэлийн хурал зохион байгуулна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.