ИЗНН-ынх уу, СЕХ-ны буруу юу
Ц.Ганхуяг: ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй байх улс төрийн захиалгатай шийдвэр гэж үзэж байна
/ИЗНН-ын дарга/

 

Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 2-нд ИЗНН-ын дарга нарыг сонгосон шийдвэр, тогтоолоо өгөхийг хүссэн. Намын дарга нартай холбоотой ямар ч асуудал байхгүй. Мөн манай намыг бичиг баримтын зөрчилтэй гэж үзсэн. Гэтэл энэ талаараа манай намынханд мэдэгдээгүй. Зөрчлөө арилгах бололцоо олгосонгүй

-Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-нд гаргасан. Тэгсэн атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ний 08.45 цагт уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог манай намд олгоогүй гэж үзэж байна.

 
Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тогтоолд дурдсан бүртгэхээс татгалзах шалтгаан нь эрх зүйн хувьд манай намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй.
 
Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 2-нд ИЗНН-ын дарга нарыг сонгосон шийдвэр, тогтоолоо өгөхийг хүссэн. Намын дарга нартай холбоотой ямар ч асуудал байхгүй. Мөн манай намыг бичиг баримтын зөрчилтэй гэж үзсэн. Гэтэл энэ талаараа манай намынханд мэдэгдээгүй. Зөрчлөө арилгах бололцоо олгосонгүй.
 
Энэ шийдвэрээ тавдугаар сарын 2-нд гаргасан хэрнээ 4-нд манайд албан ёсоор ирүүлсэн. Үүнийг ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй байх улс төрийн захиалгатай шийдвэр гэж үзэж байна. Нэр хүндтэй, олон дэмжигчидтэй намыг сонгуульд орохоос айж байгаа учраас ийм арга хэрэгслээр нухчин дарах оролддого явууллаа. Тиймээс бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгнө.
 
Ч.Содномцэрэн: Бичиг баримтын зөрчилтэй байсан тул ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан
/СЕХ-ны дарга/
 

Сонгуулийн тухай хуулиар бол сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд бичиг баримтаа дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан


-Нам эвслүүд сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материалаа өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарлаа. ХҮН, ИЗНН гэсэн хоёр намыг бүртгэхээс татгалзсан.
 
Сонгуулийн тухай хуулиар бол сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд бичиг баримтаа дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн.
 
ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Ц.Ганхуяг дарга гарын үсэг зурсан байсан. Гарын үсэг зурсан даргыг нь Улсын дээд шүүх албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан.
 
Сэтгүүлчийн дүгнэлт
 
Олон толгойтой могойн үлгэр буюу ИЗНН-ын “СҮЙРЭЛ”

 
Эрт урьдын цагт Иргэний Зориг гэдэг намыг С.Баярын гэрт хэдэн нөхдүүд сууж байгаад байгуулчихсан гэдэг. Мэдээж даргаа нь С.Оюун томилогдож таарна биз дээ. С.Баяр гуай өөрийн “ид шидээр” бий болгосон намаа С.Оюунд бэлэг болгон өгсөн шалтгаан нь ердөө л Ардчилсан намын саналыг хуваах байсан гэдэг юм билээ. Ийнхүү 2000 онд С.Зориг агсны нэр хүндтэй дөрөөлж өндийж, Ногоон намтай нэгдэж, ИЗНН болсон энэ нам 16 жилийн дараа “мөнх бус”-ыг үзүүлэв. Шалтгаан нь ердөө л олон удирдлага байлаа.
 
Уг нь энэ удаагийн сонгуулиар ИЗНН-ынхан АН-ын түшиж сонгуульд оролцохоор зорьж л дээ. Нэг талаасаа харвал зөв. Одоо жижиг намууд томчуудын бөөрөнд наалдаж, жаахан хоол олж ндэхгүй бол дангаараа зүтгээд нэмэргүй. ИЗНН гурван “толгойтой”. Түүний нэг толгой болох С.Дэмбэрэл дарга АН-д нэлээд элэгтэй хандахгүй юу. Харин өөр нэг толгой болох Ц.Ганхуяг энэ саналыг зөвшөөрөөгүй юм байх. Барын сүүл байснаас батганы толгой байхыг илүүд үзсэн хэрэг. Харин гол толгой болох С.Оюун ахайтан зүгээр л дундыг баримтлаад, тэгсгээд асуудлыг хаячихгүй юу. Магадгүй мань хүн өөрийнхөө орох “нүх"-ийг аль хэдийн хүмүүсээр ухуулчихсан байсан болохоор түүнд ИЗНН сонин биш байсан ч байж болох.
 
Ингээд л дангаараа сонгуульд оролцож даналзах гэсэн Ц.Ганхуяг СЕХ-д материалаа хүргүүлж. Гэвч бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар бүртгэж аваагүй юм. Ингээд л түүний мөрөөдөл талаар болов. Сонгуульд оролцох материалд С.Дэмбэрэл, С.Оюун нар гарын үсэг зураагүй байсан юм билээ. Албаар тэгсэн ч байж магадгүй. Ингээд л гурван толгойтой мангас хол мөлхөлгүй “сүйрэх” нь тэр.
 
Тэгвэл энэ талаар Ц.Ганхуяг “Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-нд гаргасан. Тэгсэн атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ний 08.45 цагт уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог манай намд олгоогүй гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж.
 
Магадгүй СЕХ албаар ч тэгсэн байж болно. Түүнд хардах эрх нь бий. Гэхдээ л өдий олон жил улс төрөөс чаргууцалдаж, сайн хүний нэрийг 16 жил хувааж идсэн энэ нөхдүүд одоо цадах цаг нь болсон. ИЗНН гэдэг улс төрд байгаад юу хийв, ямар ач тус хүргэв. Юу ч хийгээгүй. С.Оюун дарга нь өнөөдрийг хүртэл сайдын суудалд сууж, тухалснаас өөр гийгээд байх юм байхгүй. Тийм болохоор энэ мэт төрийн хутгуур, шантаажны зэвсэг болсон жижиг намууд зүгээр л зайгаа тавиад өгсөн нь дээр. Тэртээ тэргүй Монголын улс төр бохир, заваан, ард түмний амьдрал ядуу, зүдүү хэцүү байна. Ийм байхад нэрмээс болж, төрийг улам завааруулах, ганц нэг сандал суудал зулгааж, товчлуураа зарах нөхдүүд байхгүй байсан нь Монгол Улсад хэрэгтэй байлгүй дээ.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-17 01:28:11
    Жижигхэн намд 3 даргатай байхдаа яахавдээ, ганц Оюун л дарга байна биздээ, шамарсан боов Дэмбэрэл, хялар Ганхуяг нар албан тушаалд яасан их дуртай юм