Оффшорын хуулийг хэзээ хэлэлцэх вэ
2013 оны намар УИХ-ын гишүүн Ж.Батзандан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд татвараас зугтах, хууль бусаар олсон хөрөнгөө гадаадын оффшор бүсэд байршуулах нь элбэг болсныг таслан зогсоох зорилготойтойгоор хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм.  Тухайн үед хуулийн төсөл мэдээж энгийн иргэн, бизнесмэнүүдэд бус  төрийн өндөр албан тушаалтнуудад хамаарах хуулийн төсөл болсон тухай хууль санаачлагч дуулгаж байв.  Хуулийн төсөл батлагдсанаар гадаадад данстай төрийн түшээд АТГ-т заавал бүртгүүлэх ёстой болох аж. Гэвч уг төсөл тухайн үед  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноор хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжлэг авч чадалгүй унасан. Өөрөөр хэлбэл тухайн үед хуралд оролцсон эрхэм гишүүд оффшорт төрийн өндөр албан тушаалтнуудыг мөнгө байршуулах, хадгалахыг дэмжсэн гэсэн үг. Оффшор гэж татвараас нуугддаг бүс.

Хуулийн төсөл дэмжлэг аваагүй учир бид энэ удаа Панамын нууц материалуудад байгаа  оффшортонгуудаас ямар нэг хуулийн хариуцлага нэхэж чадсангүй. Бас л С.Баярцогтын нэгэн адил замхарч байна. Хуулийн дагуу бол ямар нэг акц үүсгэх боломжгүй гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтнууд  оффшор бүсдээ мөнгөө хадгалаад, төсвөөс, төрөөс хулгайлснаа гадаадад байршуулаад явах эрх нь нээллтэй хэвээр үлдэв. Тиймээс ч эрхэм “хятадын монгол” С.Баярцогт ч өнгөрсөн жилүүдэд оффшорт “мартсан” мөнгөө санахыг оролдсонгүй. Мөнгөө оффшортоо байршуулсан хэвээр малилзтал инээж Төрийн өндөр дээд албан тушаалд заларсаар байна.
 
Тэгвэл эдгээр оффшорт данстай төрд шургалсан эрхмүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийн төслийг дахин өргөн барихаар болоод байна. Сонгууль ойртсон энэ өдрүүдэд уг хуулийн төслийг өргөн барьчихвал, батлагдах магадлал өндөр. Одоо бол тэд ард түмэнд аль байдгаараа сайхан харагдах хүсэлтэй байгаа учир оффшорын хууль төвөггүй дэмжигдэнэ. Ж.Батзандан гишүүн нэг их хүч зарахгүйгээр хуулиа батлуулж авна гэсэн үг. Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа сонгууль ойртож буй энэ үед улстөрчдийг оффшор бизнест хутгалдаж, данс нээхгүй байхыг уриалж, гүйгээд байгаа харагдсан.

Гурван жилийн өмнө оффшорын хуулийн төслийг хэлэлцэж байхад тэр ингэж гүйгээгүй. Бас дэмжээгүй. Харин одоо С.Одонтуяа гишүүн улстөрчдийг гадаадад данс нээхийн оронд дотооддоо эргэлдүүлж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалжээ. Бүр үүнийгээ ажил хэрэг болгохоор хуулийн төсөл санаачилж байгаа гэх.  Сайхан санаачлага, сайхан дэмжлэг. Оффшорын хуулийг хэзээ хэлэлцэх вэ? гэсэн асуулт ч хариулт нэхэхээ болих нь. Тэгэхээр оффшорын хууль сонгуулийн шоу болон замхарчихгүй байгаасай хэмээн хүсэх л үлдэх нь.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • храх 2016-05-19 08:50:43
    хулгайч нар л хулгайгаа нуудаг газар шүү ддээ хулгайчид зориулж хууль гаргадгийн учир юуу вэ төрийн хулгайчид тусгай хууль хэрэгтэй юмуу
  • de 2016-05-18 02:11:33
    Erh barigch nar yer demjehgui gdg chin l ene tur ard tumnii esreg, hulgai avilgal demjsen tur bolj taarch bn da. Dugarch bgaa hun gants ch alga. Ta nariig ...
  • bold 2016-05-17 09:59:42
    shyyd ylsiin orlogo bolgo.Xywitsaa möngö bolgoj ardyydad olgo.Chingis bondiin örnöös daryylax arga xemjee aw.