НЗДТГ-ын байрыг буулгаж, шинээр барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын байрыг буулгаж, шинээр барих асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны  I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.

Тус компани  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай,  нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон  барих бөгөөд 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 001 2016-05-17 08:03:19
    олигтой зогсоолгүй юм байж юугаа давхарлах гээд байгаа юм, энэ их байр саваар ер нь яах гээд байна төсвөөс мөнгө идэх л 1 арга чинь юм биш үү
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР 2016-05-17 05:15:35
    ЗӨВ ШҮҮ
  • irgen 2016-05-17 02:21:18
    ene AN unheer butehgui ner, tuuh soyol tsag geed buh untei tsentei zuilig ashig bolgoj huviruulah yum, odoo barilga n iluudsen baihda. hediin zeel avah boldo
    • irgend xariult 2017-04-28 16:21:47
      Ene AN bvtexgvi garuud bithee? Xotiig 23 jil MAN zaxirsang vgvi gexvv chi ? AN iin xotiin zaxirgaag XMK ruu nvvlgexiig esergvvsheed l baisan Xarin odoo gadnaas
      • vrgeljlel 2017-04-28 16:26:45
        badar barin zeelj irsen mongoo konshess nereer xubaaj idex gej naina daa? Edend er xanaj shadax gej algaa? Yamadaa vr xvvxdvvd min
  • зочин 2016-05-17 01:12:42
    За, зө. Нөгөө СХД- рүү нүүнэ гэсэн яалаа. Тэнд барилга бариад л хотоос зайдуу нүүх ёстой. Түгжирэл багасгахад нэмэр болно гэсэн биз дээ.
  • Zochin 2016-05-16 13:16:45
    Tuuh dursgaliin gazar shu hamgaalah yostoi shu.heni kompani barihiig yostoi neg sudalj ugnu du.murduh shig l bolno
  • зочин 2016-05-16 12:29:17
    луйварчид сонгуулиар хөөгдөхөөсөө өмнө амжуулж байна аа, идэж ханадаггүй хомхойнууд юм аа
  • baatar 2016-05-16 09:28:35
    yasan ikh mungotei yum
  • зочин 2016-05-16 09:17:48
    ханын материалын орчимд нийслэлийн төр захиргааны байарыг барйшуулах юу болсон бэ. нийслэлчүүдийг хошгируулсан уу
  • ? 2016-05-16 09:09:42
    Концесс мөн бол Гүйцэтгэгч нь уг объектыг өөрийн хөрөнгөөр барих ёстой!!!
  • Bagi 2016-05-16 08:25:20
    Saihan luivar baina saa