Трамп, Путины жигтэй зураг Литвад зурагджээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болоод буй үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарыг  халуун дотноор үнсэлцэж буйгаар зурсан жигтэй зураг Литвагийн сошиал ертөнцөд маш хурдацтай цацагджээ. Энэхүү зураг нь Доналд Трампын баримтлах улс төрийн бодлоготой нь холбоотой юм байна.

Жигтэй сонирхол татам уг зураг Литва улсын нийслэл Вильнюс дахь нэгэн мухлагийн хананд зурагджээ. 1979 онд Зөвлөлт холбоот улсын маршал Леонид Ильич Брежнев, хуучин зүүн Германы улстөрч Эрих Хонеккер нарын халуун дотно үнсэлцсэн тэрхүү агшныг  дурсан Путин, Трамп нараар төлөөлүүлэн  тус зургийг зурсан байна. 

Зургийг Доминикас Кекускас гэгч өөрийн ажиллуулдаг хачиртай талхны мухлагийнхаа гаднах ханан дээр зуржээ. Тэрбээр өөрийн зурсан зургаа тайлбарлахдаа “Бид дахин хүйтэн дайн үүсч болзошгүй нөхцөл байдалд амьдарч байна. Гэхдээ АНУ, ОХУ-ын харилцааг сайжуулах Ерөнхийлөгч сонгогдож магадгүй байгаа тул ийн зурсан” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн, “Трамп, Путин хоёр ижил төстэй зан чанартай, баатрууд” гэж тодорхойлсон байна. 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.