Ч.Улаан Д.Тэрбишдагва нарын “булган сүүл”
УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар энэ сарын эхээр МАХН-аас гарч МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн.

Гэтэл тэдний араас МАХН-ын гишүүд ээлж дарааллаараа намаасаа гарч байна. Өнгөрсөн баасан гарагт МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Дугаржав намаасаа гарснаа мэдэгдсэн. Харин өнөөдөр мөн л  МАХН-ын гишүүд намаа орхиж байгаа талаар мэдээлэл хийхээр болсон байна.

Өнөөдөр МАХН-аас гарах хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилж байсан хүний гавьяат эмч Л.Жамбалжав. Түүнийг  МАХН-аас Г. Шийлэгдамбын оронд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авахаас татгалзсан байсан билээ

Л.Жамбалжав намаас гарах шалтгаанаа “Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар хэтэрхий улстөржих болсон нь уналтанд орох шалтгаан болж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхан өвчин гарч намжсан боловч дахин дэгдэж олон арван хүний амь насыг авч одсоор байна.
Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна.
Энэ бол төр засаг оновчтой арга хэмжээ авч чадахгүй хяналт сул байгаагийн тод илрэл юм. Халдварт өвчин тархахаас өмнө шуурхай оновчтой арга хэмжээ авч чадаагүй, хугацаа алдсан, онцгой тохиолдолд бэлэн биш байсан нь олон хүний амь насыг хохироох үндэс болсон.

 Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна. Иймд миний бие 2016 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна” хэмээн тайлбарлажээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОЛ 2016-05-16 15:43:45
    НАМААС ГАРЧ БОЛНО ТҮҮНИЙГЭЭ ЗАРЛААД ШОУДААД БДАГ НЬ ИХ СОНИН ЮМ ГАРЧИЛ БАЙДАГ ОРЖ Л БДАГ ШҮҮДЭЭ. ЗАРЛАХЫГ БОДОХОД МАН ИХ МӨНГӨ ӨГЧ.ЭСВЭЛ АМЛАЖДЭЭ
  • зочин 2016-05-16 08:53:36
    Өөрийг чинь Гэмтэл согогийн эмнэлэг болоод сайдад хүртэл нэрийг чинь дэвшүүлсэн нам шүү дээ . Өөрийг ийм хүн чанартай болохоор эмч нар хүлээж аваагүйн зөв юм ...
  • Bold 2016-05-16 06:35:10
    unuudur ch gesen heden saikhan zaluuchuud daranguialgchiin namaas garch baigaagaa helj bn zuv shuu
    • altan 2016-05-16 06:51:38
      daranguilagch gej heniig heldeg yum be.Medeh todorhoilolt baival heleech.Medehgui bol busdiin yavdald buu hoshuu duregtun.Songuuliin omno boldog shou shuu dee ...
  • irgen 2016-05-16 02:43:13
    MAHN-aasl garchihval uur namaas congyylid garchihna gej bodood baih shig bna ene hymyys huurhii tolgoin ajillahaa baichihsan um za ta nariig congyyliar gargahn ...
  • зочин 2016-05-16 02:24:14
    Нэг хүний дарангуйлал тогтоох гэвэл тэгдэг юм, АН ч гэсэн Энхболдын дарангуйлалаас ангижрах хэрэгтэй