Засаг даргын ажлаа санаанд хүртэл хийгээгүй Д.Тогтохсүрэн сонгуульд үзэх санаатай явна
Монгол Улс 2016 оны сонгуулиа жижиг мажоритар системээр хийхээр болсонтой холбогдуулан сонгуулийн тойрог, мандатын тоогоо баталлаа. Өөрсдийн эрх ашгаа урдаа барьсан улс төрчид хэдэнтээ завсарлага авсны эцэст сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваариллаа. Хуваарилалт нь шог байна хэмээн зарим гишүүн гомдол мэдүүлсэн хэдий ч, нэгэнт галт тэрэг өнгөрсөн учраас дахин хэлэлцэхгүй гэснээр сонгуулийн сунгаа эхэлснийг зарлалаа.

Сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг тун удахгүй зарлана. Үүнээс урьтаж хэн хаана дэвших вэ гэсэн таамаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдийн гараад байгаа. Энэ удаагийн сонгуульд хэд хэдэн аймгийн Засаг дарга сонгуульд дэвших сураг гараад байгаа. Тэдгээрийн дунд Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгийн нэр нэлээд дээгүүрт бичигдэж байна. Төрийн албанд 26 жил, орон нутгийн удирдлагаар 14 дэх жилдээ ажиллаж буй Д.Тогтохсүрэнг намынх нь нөхөд энэ удаад Өвөрхангайн нэг мандатыг өгч магадгүй байгаа аж. Тус аймагт гурван мандат байгаа бөгөөд нэгийг нь Д.Тогтохсүрэнг өвөртөлж намдаа тус болно хэмээн нэлээд итгэл хүлээлгэж буй юм байна.

Тэгвэл аймгийн засаг даргаар улиран сонгогдсон Д.Тогтохсүрэн гэх эрхэм намдаа Өвөрхангайн нэг мандатыг авч өгч чадах болов уу. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд аймагтаа амжилттай ажиллаж, хөгжүүлж чадсан уу. Өвөрхангай аймаг Улаанбаатар хотод ойрхон, дэд бүтэц сайтай, хүн амынхаа тоогоор улсдаа дээгүүр ордог. Гэсэн хэдий ч ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөртэй аймаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тус аймгийн бас нэг асуудал бол агаарын бохирдол болоод байгаа. Дан ганц нийслэлд төдийгүй орон нутагт утааны асуудал сөхөгдөх болсон нь Өвөрхангай аймагт биеллээ олсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээр дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн нутгийн иргэд аймгийн удирдлагуудыг буруутгадаг. Харин Д.Тогтохсүрэн дарга энэ асуудалд дараах тайлбарыг өгдөг юм. “Агаарын бохирдлын асуудал манай аймагт яахын аргагүй тулгамдсан асуудал. Бид гэр хорооллын утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 3500 зуух гаргасан. Манай Арвайхээрт утаа гаргадаг 7000 зуух бий. Үүний 50 хувьд бүрэн шаталттай зуухаар хангасан. Яг Арвайхээрийн төвд 20 орчим жижиг оврын зуух бий. Эдгээр зуух нилээн агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Бидний зүгээс арга хэмжээ авахын хувьд авч байгаа. Гэхдээ арга хэмжээ аваад овойж оцойтлоо сайжирч байгаа юм алга”.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн тухайд бичил уурхайчид олонтой нь байгаль орчин хийгээд, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг олон эрсдэлтэй алхмуудыг дагуулж байдаг. Аймгийн удирдлагууд тэр дундаа сүүлийн 10 орчим жил Засаг даргаар ажиллаж буй Д.Тогтохсүрэн уг асуудалд төдийлөн анхаарал хандуулж, арга хэмжээ авч чадаагүй байдаг. Энэ асуудлаар “Манайд хууль бусаар алт олборлож байгаа гурван газар байна. Нарийн тээл сум, Хайрхандулаан, Бат-Өлзий, Уянга суманд нинжа бий. Нинжаг бол бид хөөж туудаг. Гэхдээ энэ жилийн хувьд хөөж тууж чадахгүй байна.

Тэд хүнд үед өөрийнхөө амьдралыг болгочихдог улс. Гэхдээ бид хөөхөөс өөр аргагүй байдаг ч амьдралыг нь бодоод хүчтэй хааж чаддаггүй. Яг нарийндаа ажилгүй болчихсон хүмүүс тэнд ажилладаг. Зохион байгуулалтад оруулчихаар бүр хэцүү. Өөрөөр хэлбэл, нөхөрлөл, бичил болгоод эхлэхээр давраад байх талтай. Хамгийн гол нь эдний ухаж хаясан газрыг аймгийн хөрөнгөөр сэргээх шаардлагатай болж, сэргээдэг. Ийм хор нөлөөтэй” гэх ерөнхий тайлбар хийж суудаг юм. Аймгийн Засаг дарга хүний хувьд ажил үүрэг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр сулхан ажилладаг тэрбээр хууль, зөрчиж, намын ажил хийхдээ тун сайн нэгэн гэдгээ олон удаа харуулсан.Тэрбээр хууль зөрчиж шүүхэд дуудагдаж байснаараа бусад аймгийн Засаг дарга нарынхаа дунд толгой цохидог. Тухайлбал 2010 онд төсвийн тухай хууль зөрчсөн асуудлаар шүүхэд дуудагдан, ялагдал хүлээж байжээ. Тодруулбал Орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаагаа сурталчлуулах зардлыг мэдээллийн хэрэгслүүдэд жил бүр хуваарилдаг. Харамсалтай нь, энэ хуваарилалт дэндүү шударга бус байжээ. Д.Тогтохсүрэн дарга өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төсвийн мөнгийг бараг л зуун хувь хуваарилж бусдад нь өгдөггүй байсан аж. Хувийн мэдээллийн хэрэгслүүд хэл ам татлан байж багахан мөнгийг аймгийн төсвөөс авдаг болсон ч энэ нь бас л хууль бус юм байна. Түүнчлэн 2013 онд Д.Тогтохсүрэнг төсвийн тухай хууль зөрчсөнийг тус аймгийн Аудитын газар тогтоож байжээ. Тус газраас тусгай зориулалтын шилжүүлгийн 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийхэд зөрчил илэрсэн байна. Түүнийг төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 45 дугаар зүйлийн 45.2-т заасан заалтыг тус тус зөрчсөн хэмээн үзсэн байна. Түүний төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан асуудалд зөвхөн ингээд дуусахгүй бөгөөд хамгийн сүүлд энэ гуравдугаар сард өөрийн зурагтай цаг тооны бичиг иргэдэд тараасан байна. Төсвийн мөнгөөр хийлгэсэн цаг тооны бичиг дээрээ өөрийнхөө зурагтай мэндчилгээг гаргасан байна. Мөн төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлж сумдад урлагийн тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулж Сонгуулийн тухай хууль зөрчсөн талаар тухайн үед нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлж байсан юм. Гэвч түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлүүдэд хэрхэн арга хэмжээ авсан нь одоо хэр нь тодорхойгүй байна. Ямартай ч сонгуулийн сурталчилгаагаа аль эрт эхлүүлсэн Д.Тогтохсүрэнд Өвөрхангайчууд итгэл хүлээлгэх үү гэдгийг харж суух л үлдээд байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • донгос оо 2016-05-21 04:03:10
    Энэ сэтгүүлч гуай хэний тушаалаар хэдхэн бор цаасаар хүний нэр төр гутааж байгаа юм. Чи Өвөрхангайд ирээд ганц хоночих доо. юу ч мэдэхгүй байж.
  • zugeer 2016-05-17 06:18:14
    aimag, toirgiinhoo toloo huuli zorchih shaardlagatai bol bolohgui n yu bgan
  • haha 2016-05-17 01:13:27
    ene setguulch yu meddegdee ingj bichij bgn ngoo namaas mongo awsan bolloltoi. harin ch hisen yumtai hun shuu
  • Батэрдэнэ 2016-05-16 06:15:10
    Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хэлгшй каролия шиг юмыг сонгочхоод юу бодож суух вэ дээ. Уул нь Өвөрхөнгайгаас сонгогдсон хүмүшс голдуу л дарга болдог. Энэ нөхөр!...
  • Зочин 2016-05-16 05:35:30
    Үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх дэмжих хэрэгтэй
  • bal 2016-05-16 04:51:34
    demjine shuu harin ym hiisen
  • Өвөрхангайн иргэн 2016-05-16 03:54:32
    Энэ нийтлэл шиг юмыг тэр АН-ын мөнхжаргал гэж хар хэрээ шиг хар энергитэй юм л бичүүлсэн байна. Өвөрхангайчууд тэр хар хэрээгээр дутаж гэнэ.
  • bat 2016-05-16 03:17:47
    hun muulah yamar hansntai baidag bol, songuuli duhsun ued tsum hiih baih daa