Дорнод аймаг дахь ураны ордыг эзэмшиж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг цуцалсантай холбоотой маргаан долоон жил шахам үргэлжилсэн. Тус компанийн зүгээс 2011 онд олон улсын шүүхэд хандсанаар “Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн эхний шийдвэр гарсан байдаг.
2013 оны арваннэгдүгээр сард шүүх хурал дахин болж хохирлын хэмжээг хэлэлцэхэд гомдол гаргагч тал хохирлоо 358 сая ам.доллар гэж танилцуулжээ. Харин эцсийн шийдвэрийг 2015 оны гуравдугаар сарын 3-нд гаргаж олон улсын шүүхийн шийдвэрийн дагуу манай тал “Хан ресурс”-т 106 сая ам.долларын өр барагдуулахаар болсон юм. Эдийн засаг хямралтай энэ цаг үед дээрх өр манайд хүнд цохилт болов.Иймээс зөвшилцөлд хүрэхийн тулд Канадын талд манайх нэлээд бөхийсөн ч авах тал нь гэдийсээр өдий хүрч, өдрийн 7000 ам.долларын хүү бодож сандаргасан. Өнгөрөгч гуравдугаар сарын эхээр Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Канадад айлчлал хийх үеэрээ “Хан ресурс”-ийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард сууснаар 46 саяыг хүчингүйд тооцуулж, үлдсэн 70 сая ам.долларыг манай тал тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болжээ.
Энэ дагуу Монголын Засгийн газраас Торонтогийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Хан Ресурс” компанид 70 сая долларыг төлөхөд бэлэн болоод байгаа тухай эх сурвалж мэдээлсэн талаар “Ройтерс” мэдээлжээ. Түүний мэдээлснээр өнгөрсөн Даваа гарагт $70 саяыг Хан Ресорсез компанид төлөхөөр эскроу дансанд байршуулсан байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn