Нисдэг Голландчууд шөвгийн наймд шалгарлаа
Өнгөрсөн шөнө ДАШТ-ний B хэсгээс нэгээр гарсан Голландын шигшээ баг А хэсгийн хоёрдугаар байраар гарсан Мексикийн шигшээ багтай таарч тоглолоо. Хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдсөн. Мексикчүүдийн хувьд 48 дахь минутанд Ж.Дос.Сантосын гоолоор тэргүүлж эхэлсэн. Харин Голландчууд довтолсоор байсан бөгөөд  амжилт олж чадахгүй байлаа. Түүнчлэн энэ өдөр Мексикийн шигшээ багийн хаалгач Г.Очоа маш хаалгаа маш сайн манасан бөгөөд эсрэг багийн хэд хэдэн аюултай цохилтуудыг аюулгүй болгож байсан юм.

Ингээд тоглолт дуусахад ердөө хоёрхон минут дутуу байхад буюу 88 дахь минутанд Голландын шигшээ багаас Вэсли Шнайдер 16-гийн гаднаас цөм цохин нэгэн гайхалтай гоол оруулсанаар тооны харьцааг тэнцүүлсэн юм. Ингээд үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн цагт буюу 94 дэх минутанд Мексикчүүд 16 дотроо алдаа гаргаснаар торгуулийн цохилтыг К.Я. Хунтелаар оруулж Голландчууд тэргүүлсэн. Ингээд шүүгчийн мэдлийн минут өндөрлөж Нисдэг Голландчууд тоглолтын төгсөлийг гайхалтай хийж чадсанаараа шөвгийн наймд шалгарлаа.

Мексикчүүд маш сайн тоглолт үзүүлсэн хэдий ч дахиад шөвгийн 16-гаас мултарлаа. Тэдний хувьд зургаа дахь удаагаа ийнхүү шөвгийн 16-гаас хасагдаж байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.