Өнөөдөр болох үйл явдлууд
08:30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордонд болно. Дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Буриад зоны их наадам “Алтаргана” энэ жил ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болох талаар мэдээлэл хийнэ. Эдүгээгээс 22 жилийн өмнө анх Хэнтий аймгийн Дадал суманд буриад дууны наадам нэртэйгээр зохиогдсон “Алтаргана” наадам жилээс жилд өргөжсөөр олон улсын чанартай болсон бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ-д суугаа буриадууд оролцож дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлүүдээр өрсөлддөг аж.

11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор газрын бүх асуудлыг нэг дор төвлөрүүлсэн Драгон салбар албан ёсны нээлтээ хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан тавдугаар сарын 23-ны өдөр тоглох болжээ. Тэд үзэгчдээс нэг азтан тодруулж "Алтан сан" хорооллын хоёр өрөө байрны урьдчилгаа 30% буюу 25.800.000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичиг гардуулах тул үзэгчдийг бичиг баримттайгаа ирэх мөн үлдэгдлийг банкнаас зээлэх тохиолдолд хэрхэх талаар тайлбар мэдээлэл өгнө.

12:30 цагт: MN-Мэдээллийн төвд МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа талаар гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт: “Тусгаар тогтнол, эв нэгдэл” намаас оффшор данстнуудын “буян”-аар Монгол Улс өрнөөсөө салж, зээлийн хүүг 5-10 хувь болгож бууруулах боломжтой талаар мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.