Ариун цэврийн шаардлага хангасан 12 мах бэлтгэлийн үйлдвэрийг байгуулна

Нийслэлийн Мал эмнэлгийн нэгдсэн байгууллагуудын зөвлөгөөн боллоо. Энэ үеэр малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуй болон бусад зүйлийн талаар ХХААЯ-ны мэргэжилтэн С.Дивангараас тодрууллаа.
 
-Манай улсын малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал ямар байгаа талаар тодруулаач?


-Монгол Улсад төдийгүй нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчлөл гарах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс аж ахуйн нэгж иргэдийн зах зээлд нийлүүлэх малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйд онцгой анхаарах шаардлагатай болоод байгаа. Нөгөө талдаа энэ тулгамдсан асуудлыг зохицуулдаг хууль, эрх зүйн орчин байхгүйгээс малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэвэрт тавих хяналт орхигдоод байна.
 
-Тэгвэл эрх зүйн орчинг нь бүрдүүлэх үүднээс ямар ажил хийж байгаа юм бэ?

-Maл амьтны эрүүл мэндийн тухай хуулийг Засгийн газраас өнгөрсөн долоодугаар сард УИХ-д өргөн барьсан байгаа. Энэхүү хуулийн төсөлд гадна, дотно зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүнийг заавал зориулалтын нядалгааны үйлдвэр, цехүүдэд бэлтгэдэг байхаар тусгасан. Ингэхийн тулд шинээр 12 мах бэлтгэлийн үйлдвэрийг байгуулахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ эдгээр үйлдвэрүүдийг нэг газар төвлөрүүлэх бус олон бүсэд хуваан байгуулахаар төлөвлөөд байна.
 
-Хэрвээ хууль батлагдчихвал иргэд гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэх махаа гэрийнхээ гадна төхөөрөх эрх нь үлдэнэ биз дээ?

-Иргэдэд өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэх мал, махыг уламжлалт аргаараа төхөөрөх эрхийг нь хуулиар зохицуулж үлдээсэн. Одоогийн байдлаар дотоод зах зээлд нийлүүлж байгаа махны ихэнх нь гар аргаар нядлагдаж байгаа. Тэгэхээр 12 нядалгааны үйлдвэр баригдвал иргэдэд хүрч байгаа махыг үйлдвэрт цэвэр орчинд нядалж, ариун цэврийн баталгааг нь мал эмнэлэг хангаад нийлүүлдэг болно гэсэн үг.
 
Нөгөө талдаа экспортод гарч байгаа махыг авах гэж байгаа улс орны тавьж байгаа шаардлагад нийцүүлэн төхөөрч гаргадаг болно. Энэ талын баталгааг нь мөн мал эмнэлгийн байгууллага үүрэх юм. Манай улс одоогийн байдлаар нэг жилд 10 гаруй сая малыг мах болгон бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Харин салбар яамнаас тооцсон 12 нядалгааны үйлдвэр баригдвал дээрх бэлтгэх малын 20 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

Харин малаас хүнд халддаг гоц халдварт шүлхий, боом, галзуу өвчлөл гарах тохиолдлууд ойртож эхлээд байгаа. Ингэж мал, амьтны гоц халдварт өвчлөл гэнэт ихсэх болсон нь цаг агаарын өөрчлөлт, дулааралтай холбоотой гэж мэргэжилтнүүд нь тайлбарлаж байгаа. 

-Зөвлөгөөний үеэр улс орон даяар төдийгүй нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчин гарах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэж байна. Ийнхүү өвчлөл нэмэгдээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд өмнө нь бүртгэгдэж байгаагүй 10 гаруй шинэ төрлийн мал, амьтны халдварт өвчин оношлогдсон. Тухайлбал, гахай, шувууны тахал, хонины уушгийн гоц өвчин нь анх удаа Монголд гарсан. Харин малаас хүнд халддаг гоц халдварт шүлхий, боом, галзуу өвчлөл гарах тохиолдлууд ойртож эхлээд байгаа.
 
Ингэж мал, амьтны гоц халдварт өвчлөл гэнэт ихсэх болсон нь цаг агаарын өөрчлөлт, дулааралтай холбоотой гэж мэргэжилтнүүд нь тайлбарлаж байгаа. Мөн гадны улсуудаас оруулж ирсэн хурдан удмын адуу, сүү ихтэй фермерийн үнээгээр халдвар Монгол малд халдах нэг шалтгаан болж байгааг зөвлөгөөнд оролцогчид мэдэгдэж байна. Ер нь мал, амьтны гоц халдварт өвчнийг устгаж, голомтыг арилгахын тулд мал эмнэлгийн байгууллагууд нэгдсэн бодлоготойгоор тариа, вакцинаа сайн нөөцөлдөг байх шаардлагатай. Мөн мал, амьтанд тарих дархлааны вакциныг хугацаа алдалгүй хийдэг болох шаардлагатай байна.

Монголын мэдээ
Ж.Мягмар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-05-16 01:43:36
    Malaas hund haldah gol ovchin Shulhii mon uu??? Haldvart ovchin geed... brucellosis entr yasan veee