Дарга л гэхээрээ автомашин унах ёcтой юу
Автомашин унах эрхгүй төрийн 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгааг Үндэсний аудитын байгууллага аудит хийхдээ тогтоосон гэдгээ саяхан зарласан. Ингээд тун удахгүй автомашин унах эрхгүй албан тушаалтнуудын нэрсийг ил болгоно гэдгээ мэдэгдсэн билээ.

Аудитын тайланд дурдсанаар бол Улсын төсвийн болон Төрийн өмчийн хувьцаат компанийн эзэмшилд нийтдээ 4013 автомашин бий.
432 төсөвт байгууллагууд 2013 оны гүйцэтгэлээр бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 0,5 тэрбум, нийт ашиглалтын зардалд 19,7 тэрбум төгрөг зарцуулсан ба жилд дунджаар 1 автомашины ашиглалтын зардал 4,9 сая төгрөг байгаа байна гэдэг нарийчилсан судалгааг ч гаргасан байна.

Ийнхүү албан тушаалтнууд унах ёсгүй унаагаа төрийн мөнгөөр аван унаж байгаа нь тансаглалын нэг хэлбэр мөнөөс мөн билээ. Түүгээр ч барахгүй төрийн хөрөнгийг шамшигдуулж  байгаа явдал хэмээн ойлгочихвол буруудахгүй болов уу. Учир нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд байхдаа унаж байсан машиныг минь одоо яамны Барилга захиалагчийн албаны даргын хүүхэд хэрэглэж байна гэсэн. Аудитын газраас автомашин унах эрхгүй 222 төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг тодорхой болгох ёстой” гэсэн нь энэхүү унааны асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй байгааг сануулаад авсан.
Иймээс  УИХ-ын гишүүд ч тэрхүү төсвийн мөнгөөр хөл дүүжилж яваа 222 албан тушаалтны нэрийг ил болгохыг шаардсаар байна.

Мөн манай нэгэн сайд ярилцлага өгөх үеэрээ “Яамандаа автомашин унах ёсгүй атлаа машин унадаг дарга нартай тооцоо бодоод эхэлсэн. Гэхдээ тэрхүү дарга нарыг чи машин унах ёсгүй хэмээн учир байдлыг ойлгуулах хүнд байна. Учир нь  машин унах ёсгүй хэрнээ би ингэж хөдөө орон нутгаар явдаг. Надад машин хэрэгтэй гэх дарга нар олон байна. Тэглээ ч дарга нар машин унах ёстой гэсэн сэтгэлгээ бүх дарга нарт суучихсан. Тэр бүгдийг зохицуулж, унах ёсгүй даргынх нь машиныг авч унах ёстой дарга нарт нь шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр болоод байна" гэж ярьж байв. Мөн машин унах ёсгүй хэрнээ орон нутгийн дарга нараас “би ийм туулах чадвартай ийм машин авмаар байна” гэсэн хүсэлт ч их ирж байна" гэсэн юм.

Тэгэхээр манай зарим нэгэн хурган дарга нар автомашин унах эрхгүй гэдгээ ч мэддэггүй бололтой. Дарга л болсон бол машин унаж, тансаглах ёстой гэсэн ойлголт ой ухаанд нь бүр суучихжээ.

Дашрамд дуулгахад, Улсын төсвийн болон төрийн өмчийн хувьцаат компанийн эзэмшилд буй 4013 автомашинны 92.3 хувийг газар, хэлтэс, албадууд, 2.1 хувийг автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд, 5.6 хувийг автомашин хэрэглэх эрхгүй албан тушаалтнууд ашиглаж байгаа юм байна.

Тодруулбал, тэргүүн дэд болон дэд дарга 39, газар, хэлтэс, албадад 183 албан тушаалтан ийнхүү дураараа авирлаж Засгийн газраас гаргасан автомашин хэрэглэх албан тушаалтны жагсаалттай холбоотой тогтоолыг зөрчиж байгаа аж.

Тэгвэл 2011-2013 онд нийт 197 ширхэг суудлын автомашиныг 20,5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Улс зардлаа хэмнэж, төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулах талаар ярьж байхад нөгөө талд дарга нар төрийн унааг хувьдаа ашиглаж, мөн илүү зардал гаргаж унах ёсгүй унаагаа унаж байгаа нь яавч зохистой үйлдэл биш ээ.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2014-06-30 10:51:49
    Agentlagiin ded darha nar mashin unah heregtei mun ter hireeree ajillah heregtei. Ene bol tednii ajillah nuhtsuliin neg heseg baih uchirtai. Jinhene darga ni uls tur huuguud yavaad bdag gol ajliig ni deduud ni l hiideg sh dee. Heterhii neg taliig ni haraa
    110.174.221.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-30 02:00:21
    araga hemjee avaachee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    202.131.235.2
    Мэдэгдсэн Хариулах