Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй
УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулсан парламент хаврын отгон чуулганаа хуралдуулж байна. Энэ удаагийн 76 гишүүний 48 нь мандатын журмаар 26 тойргоос, үлдсэн 28 нь сонгуулийн үр дүнгээр улс төрийн намуудын авсан саналын дүнгээр гишүүнээр сонгогдсон.

Сонгуулийн дүнгээр Ардчилсан Намаас 34, Монгол Ардын Намаас 26, “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс 11, Иргэний Зориг-Ногоон Намаас 2, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов.  Гэвч сонгууль ойртсон энэ өдрүүдэд дээр тоо өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын өгсөн саналыг өөрчилж, намаас нам дамжив гүйгчид олширов. Энэ удаагийн парламентын бас нэг онцлог бол  11 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь манай улсын сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм.

 “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэгчлэн онцлох, содон зүйлээр дүүрэн парламентийн хугацаа хэдхэн хоногийн дараа дуусах дөхөж байна. Энэ өдрүүдэд гишүүдийн идэвх улам суларч, үндсэн ажлаас илүүтэй дараагийн сонгуульд хэрхэн оролцох талаарх бодолдоо дийлдэн, хууль тогтоох ажлаа умартан гүйлдсээр байна. Төрийн ордноор дүүрэн “завгүй” хүмүүс. Нам, бүлгийнхээ даргын өрөөндөө дуудагдан хэн хаана, хэрхэн сонгуульд оролцох бэлтгэлээ базааж байна. Энэ зуур чуулганы танхимд 10 хүрэхгүй гишүүд “төгөлдөр хуур” хөгжмийн сургуулилт хийж, хууль батласаар сууна. Эрхэм 76-ийн хувьд хамгийн их хурлаа тасалдаг, ирц бүрдүүлэх дургүйгээрээ алдартай.  Түүгээр ч зогсохгүй ямар нэгэн асуудалд завсарлага авч, гацаах дуртай.  Дөрвөн жилийнхээ ихэнх хугацааг улстөржилтөд зориулж, өөрсдөө хуралдаа үзэгддэггүй гишүүд өнөөгийн УИХ-д цөөнгүй байгаа нь ч нууц биш. Тэгвэл тэдний энэ үйлдэлд хэн хариуцлага тооцох ёстой вэ? Тэд ямар эрх үүрэгтэй вэ?

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Гэсэн ч хууль тогтоох ажлаа хийдэггүй, өргөсөн тангарагаа зөрчлөө гээд тэд ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин ард түмэн та бүхний ажлыг ирэх зургадугаар сарын 29-нд дүгнэнэ. Тэд таны өнгөрсөн дөрвөн жил хэрхэн ажилласанд үнэлгээ өгнө гэдгийг мартах учиргүй юм.
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2016-05-16 07:26:47
    28 гишүүн иргэдээс биш намаассонгогдсон болохоор аргагүй л дээ.Намдаа л зүтгэх зарчмийг өгчихсөн юм чинь.Харин одоо бол арай өөр дүр төрх гарах байх аа...Зөв хү...
  • irgen 2016-05-16 02:50:06
    oo ted chin munguur tsohiodl garaad irne gej bodoj baigaa ter uguh geed baigaa munguu ahiyhanl ugoorei dee mani metn saihan avnaa tegeed uuriinhuu hyniig songon...