БНСУ-д ажиллах иргэдээс шалгалт авлаа
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн дунд болдог солонгос хэлний төвшин тогтоох шалгалт энэ сарын 14-15-нд боллоо. Энэ жил 10 мянга гаруй иргэн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад хамрагдахаар бүртгүүлжээ. Шалгалтыг 2, 12, 44, 75, 96 болон Үйлдвэр Урлалын политехник коллеж дээр зохион байгуулжээ.

Нийт шалгуулагчдыг оноогоор жагсааж, тодорхой заасан тоонд багтсан иргэд БНСУ-д ажиллах эхний эрх нээгдэх юм байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг Солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.