Ажилгүйдэл, ядуурал иргэдийг гэмт хэрэгтэн болгож байна
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өнгөрөгч баасан гарагт танилцууллаа.  Улсын хүн амын ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгааны нэгдүгээр улирлын гүйцэтгэл гарсан байна. Уг судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар 1 сая 89 мянган хүн манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Үүний 320 орчим мянга нь хөдөө аж ахуйн салбарт, 210 орчим мянга нь үйлдвэрлэлийн салбарт, бусад 560 орчим мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж.

Харин улсын хэмжээнд  143.5 мянган ажилгүй иргэн байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн байна. Дээрхи судалгааны дүнг жилийн өмнөхтэй харьцуулахад ажиллагсдын тоо буурах хандлагатай, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх, ажилгүйдлийн түвшин өсөх төлөв ажиглагдсан талаар Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Тодруулбал, ажиллагсдын тоо 27.6 мянгаар буурсан байхад нийт ажилгүй иргэдийн тоо 143.5 мянгад хүрч, 55 орчим мянгаар нэмэгдсэн дүн гарчээ. Улмаар ажилгүйдлийн түвшин 11.6 хувь болон нэмэгдсэн байна. 143.5  мянган ажилгүй иргэдээс хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй, ажил хайж буй 33.4 мянган иргэн байгаа аж. Эдгээр иргэний 52 хувь нь эмэгтэйчүүд, 49 хувь нь дунд боловсролтой иргэд байна.

Ажилгүйдлийн түвшин ийн  нэмэгдэх болсныг мэргэжилтнүүд ажил олгогч байгууллагууд үүдээ барьсантай холбож байна. Сүүлийн гурван жилийн турш  эдийн засгийн хямралаас үүдэн ААН-үүд цомхотгол хийж, зарим нь хаалгаа барьж байгаа. Цаашид эдийн засаг сэргэхгүй бол ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байна. 

Тэгвэл ажилгүйдэл, ядуурлыг дагасан гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага мэдээлж байна. Тухайлбал өнгөрөгч онд 27 мянга 757 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг 2014 онтой харьцуулахад 439 хэргээр буюу 1.6 хувиар өсчээ. Эдгээр гэмт хэргийн 64.7 хувь Нийслэлд орон нутагт 35.2 хувь нь гарсан байна. Нийлэлд үйлдлэгдсэн гэмт хэргийн тоо өссөн бол орон нутагт дахь гаралт 1.3 хувиар буурчээ.

Гэмт хэрэг ихэвчлэн гэр болон орон сууцанд үйлдэлддэг байна. Үйлдэгдэж буй гэмт хэрэгт хүүхэд оролцсон хэрэг нэмэгджээ. 2015 онд 1144 өмнөх онд 1076 хүүхэд оролцсон гэмт хэрэг гарсан аж.Хүүхэд гэмт хэрэгт их холбогдох нь улс орны ирээдүйд нүүрлэж буй хар толбо юм. Боловсролын салбарт суралцаж буй залуучууд болон сургуулийн насны хүүхдийн дунд явуулах хүмүүжлийн ажлыг орхигдуулсан нь гэмт хэрэг үйлдэхэд ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг ч судлаачид онцолдог.

Гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийн 33 хувь нь Эрүүгийн хуулийн 145-р зүйл ангийг зөрчсөн байна. Тодруулбал, 1.1 Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно гэж заажээ.

Дээрхээс харахад, ажилгүйдэл, ядуурал хулгай нь гэмт хэргийг гарахад голчлон нөлөөлж буй бололтой. Ийн хардахын учир нь 2015 онд гарсан гэмт хэргийг 12 мянга 532 нь ажилгүй иргэн үйлдэж. Насны ангиллаар нь ач үзвэл 18-24 насныхан 5768 гэмт хэрэг хийжээ. Ажилгүй түүний амиа зогоох арга нь бусдын хөрөнгөнөөс хумслах. Ид хийж бүтээх насандаа бусдын эд зүйлсийг тонож явна гэдэг даанч харамсалтай.

Ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, иргэдийн амьдрал ядуурч байгааг гэмт хэргийн гаралтаас ч бас харж болдог гэдгийг та мэдэх биз ээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-05-16 10:45:24
    Medeej sh dee xooson xonoxgvin tyld.76 bolon 3 öndörlög bvgd l möngö zawssan sh dee.ted bol jiriin ardaas ilvv xylgai xiij xydal xelj yawaa malnyyd Ted iim...