Сумдын түүхт ой мөнгө олох арга хэрэгсэл үү
Мөнгө эрх мэдлийн төлөөх тэмцэл зөвхөн нийслэл хотод тэр дундаа саарал ордонд өрнөдөггүй бололтой. Бид эрх мэдлийн төлөөх тэмцэл гэхээр УИХ-ын гишүүн, яам агентлагийн сайд дарга нарын суудлын төлөөх тэмцэлээр төсөөлж, түүгээр төлөөлүүлж ойлгодог. Гэтэл УИХ-ын гишүүний төлөөх тэмцлээс  дутахааргүй тэмцэл хөдөө орон нутагт тэр дундаа сумдад өрнөдөг бололтой. Уг тэмцэл нь  жил бүр өрнөөд байдаггүй ч сумынх нь тэгш ой тохиож байгаа үед эрчээ авдаг аж. Өөрөөр хэлбэл тухайн сумын 80, 90 жилийн ой гэх томоохон баяр наадам тохиох жилд  улам ширүүсдэг байна. Энэ нь мэдээж орон нутгийн ойд зориулсан уугуул суугуул иргэд болоод томоохон аж ахуй нэгжүүдийн өгсөн хандив тусламжийн мөнгөтэй  холбоотой.
 
Жил жил л нам гүмхэн сургуулийнхаа хүүхдүүдэд хань бараа болохоор сумын төвд суурьших болсон хөгшид, сумын сургуулийн хэдэн сурагч, төсвийн байгууллагын цөөн  ажилчин, мал хуйгүй, хийх ажилгүй сумын төвийн дэлгүүрийг бараадан халамцуу суух харчуул гээд хэдхэн хүнтэй сумын буйдхан амьдрал наадмын сургаар хөл хөдөлгөөн өнгө зүс ордог. Тэр дундаа тэгш ой тохиосон жилд бол нэлээд эрт хөл хөдөлгөөн орж  их баяртаа бэлдэцгээдэг. Иймдээ ч сумын засаг даргын тамгын газрынхан ойр ойрхон аймаг, хотод ирж сумдынхаа иргэдтэй уулзалт зохион байгуулж маш эвтэйхнээр хандив гуйх үйл ажиллагаа зохион байгуулдаг.
 
Олон жил нутаг усандаа очоогүй иргэд нутгийнхныхаа барааг харсандаа баярлаж хөөрөн чадах чинээгээрээ хандив өгцгөөдөг. Тухайн орон нутгаас төрсөн урлаг, спортын алдартнууд, бизнесменүүд энэхүү үйл ажиллагаанд ихэвчлэн уриалан оролцож чамлахааргүй хандив тусламж өгдөг юм. Ийнхүү сумынхаа сангийн авдрыг гэнэтхэн дүүргэж авсан захиргааныхан жинхэнэ хор найруулах ажлаа хийж, санал зөрөлдвөл сууж яваа завин дээрээсээ нэгийгээ түлхэж өөрөө цаашид эрднэсийн сангийн эзэн суухаар санаархах нь энүүхэнд. Ойд зориулсан хандивын мөнгөнөөс халааслахыг хүссэн, шуналдаа хөтлөгдсөн зарим нэг нь ах дүү, найз нөхдөөрөө нийлэн засаг ноёноо унагаах ажилдаа ханцуй шамлан ордог байна. Ингэхдээ замд тааралдсан өөр бусад өрсөлдөгчөө элдвээр хэлж дайрч дорожмлох нь  энүүхэнд байдаг аж. Нутаг усны танил ах дүүгийнхээ нүүрийг харах аргагүй болтлоо Засаг даргын төлөөх тэмцийг хийгч хэсэг хүмүүс  эцэст нь нэг их ойн өмнөхөн Засаг ноёны сэнтийд заларч санаагаа амраадаг бололтой. 
 
Нутгийнхныхаа хандиваар наадмын талбайгаа засдаг болоосой
 
Нутаг нугаа гэх сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандивын мөнгө гэж овооо хэдэн төгрөг цуглардаг тухай орон нутгийнхан хэлдэг.  Уг нь хандивт цугларсан энэ хэдэн төгрөгийг нутгийнхаа бүтээн байгуулалт хөгжилд зарцуулдаг бол сйахан л хэрэг. Гэвч сум орон нутгийн эрх баригчдад өөрийн гэр орноо өөд нь татах нь чухал тул  хэдхэн төгрөгөөр наадмын талбайн хашаа, сумын клуб асрын гадна талыг будсан болж ард иргэд малчдыг хуурч мэхлээд өнгөрдөг байна.  Нэгэнт л нутаг нугынхаа нэрийг барьж цуглуулж  авсан хэдэн төгрөгөөрөө эзгүйрэх шахсан сумандаа гялтайх дээвэртэй, гялалзах цонхтой  соёлын төв, номын сан адаглаад халуун усны газар байгуулчихаж болмоор л санагдах юм. Эндээс харахад сумын ой гэдэг бол нэг төрлийн мөнгө олох  арга хэрэгсэл болсон нь  ойлгомжтой байна. Энэ жил 21 аймгийн ихэнх сумдын тэгш ой тохиож байгаа юм. Тэгэхээр энэ хаврын сандал суудлын төлөөх тэмцэл Монгол орны дөрвөн зүг найман зовхист байх 331 сумдад өрнөж байгаа нь мэдээж хэрэг.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Rush Qin 2022-01-15 12:14:20
    Хөөх би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай эцэст нь танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эз...
  • Раднаа 2014-06-30 10:28:37
    Энэ бол жинхэнэ солиорол. Сумын төвдөө олигтойхон жорлон байхгүй байж сая саяар нь мөнгө зарж 2 хоног архиддаг Монгол наадам, ой. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Мөнгө идэх дарга нарын аргын нэг.
    112.72.13.53
    Мэдэгдсэн Хариулах