Сэлбэ голын ай савд 50 нарс суулгалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосон.

Энэ хүрээнд өчигдөр хот хөдөөгүй мод тарьж, орон нутгаа ногоон болгох ажилд төр засгийн тэргүүдээс эхлээд энгийн иргэд гар нэгдэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гэхэд өнөөдөр Сэлбэ голын ай савд 50 нарс суулгалаа. Сэлбэ голын тохижуулсан талбайд иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор мод үржүүлгийн газарт үндэслүүлсэн нарс модыг суулгасан нь энэ.
 
Тус дүүргийн хэмжээнд 9000 гаруй мод тарьжээ. Түүнчлэн мод тарих өдөрт Хан-Уулчууд мөн нэгдэж, энэ өдөр 9800 ширхэг мод суулгажээ.

Тодруулбал тус дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албад, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд дүүргийн 10 дугаар хорооны “Буянт-Ухаа I” хорооллын урд нийтийн эзэмшлийн талбайд мод тарьсан байна.Энэ өдөр дүүргийн хэмжээнд нийт 46 цэгт 9800 ширхэг мод тарьжээ.
Б.Сансар
olloo.mn


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.