Төл бойжилт 98 хувьтай байна
Мал төллөлт одоогийн байдлаар оны эхний нийт 23.0 сая хээлтэгчийн 69.9 хувь буюу 16.7 сая мал төллөж 16.3 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 800  мянгаар нэмэгдлээ. Үүнээс 45.6 мянган ботго, 261.8 мянган унага, 579.7 мянган тугал, 8.3 сая хурга, 7.0 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай байна. Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгуудын мал төллөлт 70-90 хувьтай байна.

Нийт малын хорогдол 1058.7 мянга болж оны эхний нийт малын 1.9 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (169229), Увс (161109), Завхан (110221), Архангай (111479), Баянхонгор (102958) аймгууд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.4-5.8 хувь нь хорогдоод байна.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.