Аймгийн дайтай сум
Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 22 багтай үүнээс 7 баг нь хотын төвд, 15 баг нь гэр хороололд байрладаг. Сумын ЗДТГазар  улс төрийн албан хаагч хоёр, төрийн захиргааны албан хаагч 19, төрийн үйлчилгээний албан хаагч 18 багийн засаг дарга 22, багийн зохион байгуулагч 22,  багийн нийгмийн ажилтан 22, багийн сахиул үйлчлэгч 6 албан хаагч ажиллаж байна.   
 
          Баян-Өндөр сум нь 27,5 мянган га нутаг дэвсгэрт 24.3 мянган өрх, 87,8 мянган хүн амтай. Нийт хүн амын 66,5 хувь нь идэр болон залуу насныхан,  27,7 хувь нь хүүхэд, 5,8 хувь нь хөгшид оршин сууж байна. Хүн амын хүйсийн харьцаа эмэгтэй 51 хувь, эрэгтэй 49 хувь юм. Нийт өрхийн 96,6 хувь, хүн амын 97,1 хувь нь сумын төвд өрхийн 3,4 хувь, хүн амын 2,9 хувь нь хөдөө амьдардаг.

          Тус суманд соёл урлагийн байгууллага 7, спорт хороо 1, спорт ордон 1, улс төрийн нам 7, төрийн бус байгууллага 196, төсөвт байгууллага 94, шашны байгууллага 20, олон нийтийн байгууллага 7, ААНБайгууллага 3009 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж байна:
           Баян-Өндөр сумын хэмжээнд тохилог орон сууц нийт 123 байгаагаас дөрвөн давхар 55 орон сууц, таван давхар 52 орон сууц, зургаан давхар 5 орон сууц, долоон давхар 1 орон сууц, есөн давхар 13 орон сууц, 12 давхар 1 орон сууцанд 9336 өрхийн 33559 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын 38,2 хувь нь тохилог орон сууцанд амьдарч байна . Мөн шинээр “Залуус” , “Сөүл хотхон” , “Эрдэнэт элит ”, “Төгөл хотхон ” зэрэг орон сууцны хорооллууд баригдаж бүтээн байгуулалт  тасралтгүй хийгдэж байна.

Газар зүйн онцлог нь:
         Орхон, Сэлэнгийн сав газарт оршдог. Физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулархаг мужлалд багтана.
 
Худалдаа үйлчилгээний 2000 гаруй нэгжтэй:
     Сумын хэмжээнд нийт 3009 аж ахуй нэгж байгууллагаас аж үйлдвэрийн салбарт 91, төрийн өмчит үйлдвэрийн газар 4, орон нутгийн өмчит 7, худалдаа үйлчилгээний 2901 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Инженерийн дэд бүтэц:
        Багууд хоорондоо асфальтан болон сайжруулсан шороон замаар холбогдсон. Төвийн эрчим хүч, өндөр хурдны кабел, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй.

Эрүүл мэнд:
        Эрүүл мэндийн 69 байгууллагаас улсын 2 эмнэлэг, өрхийн 12, хувийн 53, “ Эрдэнэт үйлдвэр ”-ийн 1 эмнэлэг ажилладаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дамдин базар 2015-04-02 01:56:51
    үнхээр том юмаа ирээдүйдээ хотын дайтай сум болоорой амжилт
  • Уншигч 2014-06-30 03:06:35
    Дорнодын Хэрлэн сумын иймэрхүү судалгааг оруулж өгөөч
  • zocnin 2014-06-29 19:04:50
    manaihan sain hogjij bnaa . kanadad cn iim jijig tosgon bhgyi . hediigeer jigd hogjiltei cn iim jijig suurind law9 dawhar barilga bhgyi sain bna