Өнөөдөр С.Ням-Очир тэргүүтэй дөрвөн бөх барилдана
Казахстаны Алмата хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдөр манайхаас 60, 52 кг-д гурван бөх барилдсан ч медальд хүрч чадсангүй. 60 кг-д хүч үзсэн Д.Амартүвшин гуравдугаар тойрогт Казахстаны Ашкат Телмановт ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Тэгвэл 52 кг-д хүч үзсэн А.Цолмон, М.Бундмаа нар Польшийн Агата Перенст ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн юм.

Тэгвэл өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай дөрвөн бөх барилдана. 73 кг-д Олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир барилдаж байгаа. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Нурлан Оразалин болон Их Британийн Даниал Уэляамс нарын ялсантай нь барилдахаар оноолт таараад байна.

Харин 81 кг-д Н.Дагвасүрэн зодоглож байна. Манай бөх эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Монтенегро болон Замби улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана. 63 кг-д Ц.Цэрэннадмид барилдаж байгаа бөгөөд эхний тойрогтоо хийлээ. Хоёрдугаар тойрогт Испанийн Изабел Пуче болон Францийн Мариелли нарын ялсантай нь барилдана. Тэгвэл 70 кг-д Ц.Наранжаргал барилдаж байгаа. Манай бөхөд Олимпийн оноо цуглуулах нэн тэргүүний шаардлага байгаа. Тэрбээр эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Оросын Лана Крукова болон Данийн Эмили Сук нарын ялсантай нь барилдахаар оноолт таараад байна.

Монголын мэдээ
Н.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.