Өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгосон. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ.

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагааний хүрээнд БОНХАЖЯ, түүний харъяа байгууллагууд Дамбадаржаа дахь "Ой судалгаа хөгжлийн төв"-д мод суулгах юм байна.

Мөн өнөөдөр 14.00 цагаас Богдын музейд бичил цэцэрлэг байгуулах зорилгоор Органик Монгол үндэсний хөдөлгөөнөөс санаачлан мод тарих ажлыг зохион байгуулна.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.