ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгчид санал болгов
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалтыг өнөөдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явуулжээ. 
 
 Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд 392 шүүгч оролцохоос 96 хувь нь буюу 377 шүүгч санал хураалтад оролцжээ. Үүнээс хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг нийт шүүгчдийн 81.17 хувь буюу 306 шүүгч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатыг 18.83 хувь буюу 71 шүүгч  дэмжсэн санал өгсөн байна.
 
Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тухайд нийт 107 шүүгч оролцохоос 99 хувь нь буюу 106 шүүгч оролцож, Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжжээ.
 
Тооллогын төв комисс нийт шүүгчдийн үнэмлэхүй олонхийн санал авсан Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс, Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болголоо. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-05-13 13:42:29
    Монгол улсын шүүхийн нүүр царай нь Лүндэндоржоор хэмжигдэнэ.ГЭМТ ХЭРЭГТЭНГЭЭР ТОЛГОЙЛУУЛААД ХЭ ХЭ ИНЭЭДТЭЙ ЮМ.ЛҮНДЭНДОРЖОО ЗАЙЛУУЛАА Элбэгээ хүү минь.
  • shuugch 2016-05-13 13:05:47
    Shuuhiin shugch nar tangarag orgohdoo bi gagtshuu shudarga unenii tald baina gedeg bish biluu getel yaltang dahiad songoloo ene shudarga esuu shuugch naraa?????...
  • Шударга үнэн хэзээ нэг цагт ялна.Муусайн 2016-05-13 11:06:23
    Шүүхийн нэр хүндийг гутааж байгаа, хүн дайрч алсан хүнийг үү?!!!Лүдэндоржийг сонгож байгаа бол Монгол Улсын шүүх, шүүгчид та нарт шударга үнэн гэж байхгүй болжэ...