Замчид барьсан замаа ашиглуулахгүй гэв
Авто замчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа тухайгаа мэдэгдлээ. Мөн тэд хэрэв Засгийн газар яаралтай арга хэмжээ авч хариу өгөхгүй бол барьсан замаа ашиглуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин үүнээс үүдэн гарах асуудалд хариуцлага хүлээхгүй гэдгээ дуулгалаа. 

 “Монгол Улсын хөгжил цэцэглэлт, иргэдийн амь нас, аюулгүй байдал, тав тухыг хангахын төлөө өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөө хээр, 40 хэмийн халуун, -35 хэмийн хүйтэн шуургатай хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Гэвч хийсэн ажлын санхүүжилт олгоогүйгээс хэдэн мянган хүн ажлын байргүй болж, замчдын хөдөлмөр нийгмийн хамгааллыг эрсдэлд оруулж байна” хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид хэлж байв.

Тэд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сангийн сайд Б.Болор, Хөдөлмөрийн сайд Ч.Баярсайхан, Гудамж төслийн захирал Б.Батболд нарт дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм. 

Үүнд:
1.Улсын чанартай авто зам засвар, арчлалтын ажилд шаардагдах нэмэлт хөрөнгийг 2016 оны төсвийн тодотголын төсөвт тусгаж, Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 93-р тоот тогтоолын хэрэгжилтийг хангах,

2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Авто худалдааны цогцолбор”-той байгуулсан гэрээний дагуу авто зогсоол барих ажлыг цаг хугацаанд нь хийж, гүйцэтгэсэн тул нэр бүхий дөрвөн компанийн ажлын санхүүжилт 12.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгох,

3.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралт “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмээ, барилга байгууламжийн жагсаалт”-аар батлагдсан “Гудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын санхүүжилт болох 22 компанийн 7.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэж олгохыг шаардаж байгаа юм.
 
Тэд уг шаардлагынхаа хариуг энэ сарын 25-ны өдөр авахаар хүргүүлсэн байна. Харин дээрх хугацаанд хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tserenpurev 2016-05-15 13:10:53
    Xiisen bol uguh estoi
    202.9.40.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-15 04:03:29
    зөв зөв дэмжиж байна, хийсэн юм чинь мөнгөө авах л хэрэгтэй цаадуул чинь хулихдана шүү
    203.194.118.49
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-14 04:42:40
    Zuv zuv tsaaduulaasaa ingej l shaardah heregtei hiilgesen ni unen l yum chine uhug l heregtei sh dee
    202.179.27.111
    Мэдэгдсэн Хариулах
  • к к к 2016-05-14 03:26:25
    Чоно нэрээ буруу дуулснаасаа болоод идэхгүй мөхтлөө олон хонь барьдаг гэл үү? Тэгвэл АН буруу лоозондоод УЛС ШИГ УЛС БОЛИЙ /БХЛИХ/ гээд хэрэгжүүдчихжээ.
    59.153.115.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-14 01:55:47
    Zov sh de. Hiisen ajliinh ni holsiig ogoh l yostoi sh de
    76.28.221.233
    Мэдэгдсэн Хариулах
  • гээд загнадаг төрийнхөн байна 2016-05-13 10:22:44
    Ингэж төрийн байгуулагад цочроо өгөхгүй бол төрийнхөн арай л дэндлээ.Мөнгөө нэхэхлээр танай жоохон мөнгө байтугай өчнөөн мөнгөө аваагүй 2жил болж бга компани бн...
    103.229.120.15
    Мэдэгдсэн Хариулах
  • muu zam bariad baibal buu mongo og 2016-05-13 09:37:56
    oligtoihon zam barichihsan uym shig hutshiimaa barisan zam chin 1 jiliin nasgui tsoorood duuslaa ylanguya hodoo oron nutgiin zamuud chin
    139.5.218.240
    Мэдэгдсэн Хариулах
    • шаардах нь зөв 2016-05-17 02:39:13
      та тайван бай ажлаа сайн хийдэг нь ч байна муу хийдэг нь ч байна хэрэв мөнгө өгөхгүй бол мөнгө өгч буй нэртэй луйвардаад байвал яаж сайн зам барих юм тиймээс
      202.5.196.49
      Мэдэгдсэн Хариулах