“Далайн Торгоны зам” сэдэвт олон улсын хэлэлцүүлэгт оролцов
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд 21-р зууны Далайн торгоны зам судлалын Хамтарсан Инновацийн Төвөөс Дэлхийн эдийн засаг, улс төрийн институт, Хятадын олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны академи, Шиамен, Юннан Их сургуулиуд зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулсан “Далайн торгоны зам”-ын асуудлаарх Олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг хэлэлцүүлт БНХАУ, Ази номхон далайн бүсийн болон Хойд Америкийн судалгааны төв, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, “Шинэ торгоны зам дагасан” бүс нутгийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, стратегийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн төлөөлөгчид Бээжин хотод орон нутгийн захиргааны төлөөлөлтэй албаны уулзалтууд хийв.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.