Импортын  үрийн улаан буудай “чанартай” гэх эцсийн дүгнэлтийг гаргав
ОХУ-аас импортолж буй үрийн улаан буудайд хийсэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний эцсийн дүн гарлаа.

Шинжилгээгээр “Алтайская жница” сортын үрийн буудай нь MNS0487-2001 стандартын чанарыг бүрэн хангасан, хог хаягдал багатай, цавуулаг ихтэй, чанартай үр гэж дүгнэгдлээ.Үрийн улаан буудайн Цэвэршилтийн хувь нь стандартын дагуу 97 хувиас доошгүй байхаас 97.1 хувь, Соёололтын хувь хэмжээ 90 хувиас доошгүй байхаас 94 хувь, Чийгийн хэмжээ 15 хувиас дээшгүй байхаас 13.6 хувьтай дүн гарсан байна.

Ийнхүү үрийн улаан буудайг стандартын шаардлага хангасан гэх улсын хэмжээний хүнсний аюулгүй байдлыг хариуцан, шинжилгээ хийдэг гол лабораториуд дүгнэлтээ гаргаснаар үрийн улаан буудайг чанартай, чанаргүй гэх маргаан шийдвэрлэгдлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-16 00:46:40
    Монголд байгаа цорын ганц үндэсний лавлагаа лабораторийн хариу байна
    202.21.117.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Балт 2016-05-14 03:17:05
    Ургадаг л байгаа даа, манайд улаан буудай байтугай Үндсэн хууль ул болоод байгаа шүү дээ, ...
    59.153.115.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зээээ 2016-05-13 08:51:03
    Оросуудд чанаргүй бараа нийлүүлж нэр хүндээ алдахыг бодохгүй төрийн хяналттай улс байлгүйдээ. Гагцхүү манайхан л ул с төржүүлсэн байх талтай байдал гаргаж бна д...
    150.129.140.94
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-05-13 08:34:51
    МХЕГ-ын даргын хүргэний оруулж ирсэн буудайг МХЕГ-ын лабораториор шинжлүүлэхгүй, хөндлөнгийн лаб-р шинжлүүлж болохгүй юу?
    203.91.119.66
    Мэдэгдсэн Хариулах