Сорилго барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ж.Амартүвшин, Н.Батсуурь нарын зэрэг улс аймгийн алдар цолтой 224 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0108-р анги "Монос" групп Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх улсын харцага Ц.Содномдорж найм даван түрүүлжээ. Харин Төв аймгийн Баянхангай сумын харъяат ОБЕГ-ын "Аврагч" СХ "Голден хаммер" ХХК Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат БХЯ-ны "Алдар" СХ Зэвсэгт хүчний 124-р анги "Апу" ХХК Их монголын хүчтэн дэвжээний бөх улсын арслан Д.Ганхуяг, Увс аймгийн Улаангом сумын харъяат "Монгол керамик" ХХК БХИС Увс нуур дэвжээний бөх улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Орших нар шалгаран үлджээ.

Мөн уран барилдааны тусгай шагналыг Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат "Алдар" СХ Зэвсэгт хүчний 065-р анги "Хишиг арвин индустриал" ХХК Булганхангай дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд гардуулсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.