Хүүхдийн даахь үргээх ёсон

 

Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар нэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг, эхийнх нь дотно найз нөхөд оролцдог. Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь, эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, Буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж хүүхдийн үсэнд хутга, хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч "За одоо хүүгийнхээ (охиныхоо) даахийг үргээе" гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутга хүргээд дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэгхэн үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадаганд боодог.

Мөн хүүхдийн даахь (өрөвлөг) үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч:

Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа ачтай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олныхоо манлай болж яваарай гэх мэтээр хүний амьдралын агуулгын талаарх монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг  илэрхийлсэн  бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд хоёр хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм. Монголчуудад төрийн хар хүн болохын тэмдэг болгон тав гэзэг тавих ёс хуучин цагт байв. Иймд эрэгтэй хүүхдэд тэвэг үс үлдээдэг нь төрийн хар хүн болохын бэлгэдэл бөгөөд үүнийг авахгүй явсаар том болсон хойно нь тав гэзэг тавьдаг байсан байж магадгүй. Нөгөө талаар эрэгтэй хүний амин сүнс, хамгийн онгон газар дагз орчим гэж үзээд түүнд хутга мэсний үзүүр хүргэдэггүй учраас тэвэг үс, тав гэзэг тавьдаг байсан байж болох юм.

Сүүлийн үед эмэгтэй хүүхдийн үсийг заавал авахгүй гэзэгнээс нь тайрах төдий ёсолдог болсон билээ. Хүүхдийн үс даахь авах, өрөвлөг үргээх ёсон дууссаны дараа зочдод идээ цагаа барьж найр эхэлнэ. Уг ёслолын үед хөдөө газар хэрэв боломжтой бол хүүхэд барилдуулж, даага уралдуулан нэгэн ёсны бяцхан наадам хийдэг заншил бий. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулсан баяр хийж буйг мэдрэх чадвартай насанд хүрсэн үед нь өрөвлөг үргээх ёслолыг үйлдэж буй учир хүүхдийн угаалгыг бодвол ийнхүү аль болохоор өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Иймд хүүхдийн угаалгын ерөөлд эцэг эхэд нь хандсан зүйл элбэг байдаг бол үс даахь авах ёслолын ерөөлд уг зан үйлийг тусгасан бөгөөд хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон бий.

Тухайлбал:
Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө 
Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,

Ган цагаан хайч
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтан хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртатгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг.

 Эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Altanzul 2022-06-17 14:46:13
    goy sanagdlaa
  • Hi my baby 2021-12-05 11:05:24
    .......
  • Solongo 2021-08-08 12:03:58
    12sariin8 nd 2 nas hvreh eregtei hvvhediin daahiig ni vrgeej boloh boluu 2019 onii12 sariin 08 tursun hvvhed ymaa
  • uka 2020-08-20 10:03:53
    goy
    162.158.119.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Bars 2020-06-03 09:00:14
    Ohin huuhdiin sevlegiig buten 2 nastaid ni urgeeh yum uu esvel hii nasaar ni 2 toid ni yum uu?
    162.158.91.184
    Мэдэгдсэн Хариулах
  • saran gerel 2020-02-04 17:30:52
    xii nasaar bodoj awxuu
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Ану 2021-05-01 17:35:29
      Хий насаарнь бодож авна
    • Nergvi 2020-05-17 07:05:37
      Sn bnuu emegtei hvvhdiig hii nasig ni oruulaad 2toid ni awax uu bvten 2 nas hvrgeed awax uu
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • roblox tgtg 2019-09-19 11:18:26
    yos heregtei bna
    66.181.176.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Nandin Setgel  2019-08-21 17:12:31
    Udku ma duugin usni nair bolhima yaj hiihe sn medehgu l yum
    202.9.44.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Monhjin 2019-07-28 07:03:41
    Oilgoh avlaa
    150.129.141.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Hongirzuk 2019-06-27 02:41:40
    Emegtei huuhdiin usiig ymarch ulirald avsan bolhu
    202.126.88.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Suvda 2019-04-26 20:41:19
    Modon hutga hurgedeg ni yaaj bgaan
    109.91.39.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Borte 2018-12-13 13:07:00
    Mongol hunii ov ilamjiig hadgalj uldeesen mashgoe gor ugtei gaihaltai shuu iluu ih amjilt uragshaa
    103.212.116.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Purevbaatar Puujee 2018-09-29 03:13:57
    ene yrooliig aav n heldeg ymu ehelj hvndrj bga hvn n heldeg ymu
    66.181.161.60
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2018-09-19 16:18:15
    en shig agilhan baidag ch ehnii heseg ni bas arai oor baidag
    66.181.160.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-09-17 09:05:23
    Uuriin gertee xvvxdiinxe vsiig awax zvger v.aawindaa ochij awax zvgeer bdag boluu.xeleed uguuch
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • batbaatar 2017-11-26 16:56:36
    guitseej bichehui
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • bolorjin 2017-10-07 14:26:30
    Bi huuhdiin usnii nairan deer heleh 6 mort shulegtei bolloo
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • oyunbileg 2016-07-18 07:02:17
    sewleg vrgeehed heldg erool bsn bl heregtei blaa
    202.179.31.139
    Мэдэгдсэн Хариулах
  • namuuka 2015-10-13 14:01:17
    uugn bol shan medeelel bna ghdee yagaad daahi urgeeh bolson talaar n bichsen bol........
    122.201.22.199
    Мэдэгдсэн Хариулах
  • shinee 2014-05-10 14:46:01
    Saixan medeelel bn ta bvxend bayrlalaa daaxi vrgeex eslolg mddggvi zaluu ger bvlvvd bga bx ajlin amjilt xvsie
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах