Өрхийн сарын орлого 849.5 мянга,  зарлага нь 965 мянган төгрөг байна
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

 Энэ оны эхний улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 849.5 мянган төгрөг,  зарлага нь 965 мянган төгрөг байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал буурах хандлагтай байгаа аж. Өмнөх онтой харьцуулахад өрхийн дундаж мөнгөн орлого 106.2 мянгаар буурчээ.

 Нийт судалгаанд оролцсон 859 мянган өрхийн 14.4 хувь нь сарын дунджаар 300 хүртэлх мянган төгрөгийн орлоготой байна. Харин 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой байгаа аж. Хамгийн өндөр орлоготой өрх буюу 1 сая 600 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 9.3 хувийг эзэлж байна. Манай улсын гурван өрх тутмын нэг нь 500 хүртэл мянгөн төгрөгийн орлоготой байгаа аж. 10 өрх бүрийн нэг нь 1 сая 600 мянган төгрөгөөс дээш орлоготой байна гэсэн дүн гарчээ.

 
Н.МОЛОР
Оллоо.мн         
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ахоахр 2016-05-19 09:01:42
    энэ төрийн албан хаагчдын авдаг цалин авилга хоёрын нийлбэр тоо байна
  • baiga 2016-05-14 07:46:05
    dundaj orlogo zarlaga shuu dee, busdiigaa tuluuluh chadbar buhii urhuudiig tuubert oruuldag,
  • Batbayar 2016-05-13 12:10:34
    statistikiin gazart buduun baliar 2 har avgai nar bainaa. dandaa hudlaa helne. novshnuudiig hudal helseniih ni tuluu hariutslaga huleelgedeg gazar alga uu.
  • x 2016-05-13 09:54:14
    manaih lav 400 hurj bga yum uu daa hudlaa zohiomol yum bn
  • зочин 2016-05-13 08:21:30
    859,000 өрх судалгаанд оролцсон гэнэ шүү. Мөн ярив аа. Судалгаа хийгээгүй зохиосон гэвэл яг ононо. Мань мэтийн хаагуур явдаг судалгаа вэ. Судлуулах юмсан.
  • зочин 2016-05-13 07:01:25
    Орлого 849500₮, зарлага 965000₮. Зөрүү -115500₮. Орлого нь зарлагаасаа давахаар иргэд яаж амьдардаг юм бол гэж статистикийн энэ үзүүлэлтээс хараад эрх бар...
  • зочин 2016-05-13 07:00:46
    МАНАН,МҮҮН,ОФФШОРт хамаарагдахгүй дийлэнх болсон жирийн олонх өрхийн сарын нийт орлого 50,000-520,000 төгрөг байна шүү.Ингэж буруу үзүүлэлт байж болохгүй.