Чингисийн талбайд жолооны эрхийг сэргээж байна

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, цагдаагийн мэргэжлийн албадуудаа танилцуулах, холбогдох газар хэлтсүүдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна.
 
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгж тус тус оролцож байгаа юм. Эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлнэ. Мөн мэргэжлийн онцлогийг харуулсан нохойн үзүүлэх тоглолт, алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулах аж. Галт зэвсгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тараана.
 
Мөн Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авна. Түүнчлэн хууль эрх зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултанд хариулж, мэдээ мэдээллээр хангаж байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.