МАН-ынхан АН-ын бүлгийг ирцээ бүрдүүлэхийг шаардав
Өчигдөр 21 цагийн орчимд сонгуулийн тойрог, мандатыг тогтоох тухай тогтоолыг хэлэлцэхэд 63 гишүүн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн. Тэд үдшийн бүрий хүртэл МАН-ынхны гомдлыг тун томоотой сууж, сонссон. Эцэст нь тойрог, мандатын асуудлаа шийдэж авсан. Харин МАН-ынхан гомдол өвөрлөн хоцорсон юм.

 Тиймээс тэд өнөөдөр хариугаа авч байгаа бололтой. Чуулганы танхимд МАН-ын гишүүд болох С.Бямбацогт Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар орж ирсэн ч картаа уншуулж ирцэнд орохыг хүссэнгүй. Тэд чуулганы танхимд АН-ынханг орж ирж ирцээ бүрдүүлсний дараа картаа уншуулна гэв. Ингэснээр өнөөдөр 09.00 цагт товлогдсон чуулган одоо хэр нь эхлээгүй байна. Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг картаа уншуулж ирцэнд орохыг хүсэв.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Та нар хүч түрээд явдаг, сонгууль үймүүлэх гэж байна. Ингэж болохгүй” гэсэн тайлбарыг хурал даргалагчид хэлээд мөн л картаа уншуулахгүйгээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардлаа.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэцүү хүмүүс 2016-05-13 06:53:24
    Монгол улсын их хурлын гишүүдийг сонгох 2016 оны 06-р сарын 29-ны өдрийн сонгууль Монгол улсын эрх ашиг, жирийн иргэд бидний хувьд маш чухал сонголт болох юм шү...
    59.153.87.23
    Мэдэгдсэн Хариулах
  • АН дампуу байна аа 2016-05-13 04:32:01
    АН хуулийг гуйвуулах болгохоороо ирцээ бүрдүүлдэг хууль болгох болохоороо алга болчихдаг юм байна.
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Живх 2016-05-13 04:29:33
    АН-ынхан МАН-ын гишүүн бүрд памперс авчирч өгөхгүй бол сонгуульд ялагдана гээд бүгд нойтон өмдтэй болоод орж ирж чадахгүй байна ш дээ
    202.179.2.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Ажлаа хийгээч ээ 2016-05-13 04:26:39
    Сонгогдсон ажлаа хийж чадахгүй байж дахин сонгогдох тухай хөөцөлдөж гүйгээд байх хэрэггүй шүү. үндсэн ажлаа хийгээч
    112.72.11.111
    Мэдэгдсэн Хариулах