Жирэмсэн эмэгтэйчүүд Олимп үзэж болохгүй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зика вирүсийн тархалттай холбогдуулан энэ жил Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдах зуны олимпийг жирэмсэн эхчүүд үзэхгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн олимпод оролцох тамирчид болон үзэгчид зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хувийн зохион байгуулалтаа  хангаж ирэхийг сануулсан байна.

Шумуулаар дамжин халдварладаг зика вирүсийн тархалттай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Риогийн олимпийн өмнө зөвлөмж гаргаж буй нь анхны тохиолдол юм. Жирэмсэн эхчүүд зика вирүсийн халдвар авсан тохиолдолд ураг толгой жижигрэх өвчинтэй төрдөг гэдгийг мэргэжилтнүүд ч баталсан байдаг.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.