Ц.Цогтбаатар жиндээ орж чадалгүй тэмцээнээс хасагджээ
Олимпийн эрхийн оноо олгох   сүүлийн гран при тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотноо эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин оролцохоор болсон талаар мэдээлсэн. Гэвч манай тамирчин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Рио” 2016 олимпийн наадамд эх орноо төлөөлөл оролцохоор болоод байгаа Ц.Цогтбаатар жиндээ орж чадаагүйн улмаас тэмцээнээс хасагджээ. “Алматы”-н гран прид эрэгтэйжүүдийн 60 кг –д манайхаас хоёр бөх оролцох байсан ч нэг нь ийн хасагдлаа. Энэ жинд манай улсыг төлөөлж ОУХМ Д.Амартүвшин зодоглоно.

Ц.Цогтбаатарын хувьд Улсын аварга шалгаруулах тэмцээнээр энэ жингийн шилдгүүд болох МУГТ Г.Бодбаатар, Д.Амартүвшин нарыг өндөр үнэлгээгээр ялсан нь олимпийн сонголтод чухал нөлөө үзүүлсэн тухай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн. Хашир туршлагатай ах нарыгаа орхиж, олимпийн дэвжээнд эх орноо төлөөлөхөөр болсон Ц.Цогтбаатарын хувьд “Алматы”-н гран при олимпийн өмнө дэлхийн шилдэг бөхчүүдтэй нүүр тулах боломж байсан ч ийнхүү алдлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-05-13 13:07:27
    Залуу хүн ганц удаа хоол идэлгүй тэвчиж чадахгүй муу л байна.
    103.212.117.198
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-13 07:32:41
    Амартүвшин Гавъяат шүү. юун ОУХМ вэ.
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-13 06:58:51
    Amartuvshing olimoid yavuulah heregtei. Naadah nusgai chini boloogui shuu. Delhin tomchuudtai huch uzehed denduu juldaj bna le. Amartuvshin bol mundag buh shuu ...
    203.194.118.75
    Мэдэгдсэн Хариулах
  • azaa  2016-05-13 06:06:28
    shuud yzeh suvag sait ene ter bna uu judo sonirhogchid oo
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
    • ihtugchin 2016-05-14 01:24:09
      ippon.tv
      139.5.217.105
      Мэдэгдсэн Хариулах