“Алматы”-н Гранпри өнөөдөр эхэлнэ
Өнөөдөр Казахстаны Алматы хотноо олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох сүүлийн "Гран При" тэмцээн эхэлнэ.

Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин оролцох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Ц.Цогтбаатар, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, 100 кг-д Б.Тэмүүлэн болон эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, 52 кг-д А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг Ц.Наранжаргал, 78 кг-д П.Лхамдэгд, 78 кг-д О.Жавзмаа нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.

Алматыд нийт 83 орны 250 эрэгтэй, 146 эмэгтэй, нийт 396 тамирчин  олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tsogtbaatar 2016-05-13 04:02:51
    10 bolson tsogtbaatar oroogui
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах