Австралийн Ерөнхий сайд оффшор дуулианд холбогдов
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн консерциум буюу 76 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлч 40 жилийн турш тасралтгүй эрэн сурвалжилсаны эцэст улстөрчдийн нууд хөрөнгө оффшор дансыг манай цагаар энэ сарын 10-ны өдрийн үүрээр олон нийтэд дэлгэсэн байдаг.
 
Манай улсад төдийгүй олон улсад дуулиан шуугиан дэгдээгээд буй Панамын баримт бичиг нэртэй уг мэдээлэлд дэлхийн олон орны нэр хүндтэй олны танил гэж хэлж болохуйц улстөрчдийн нэр холбогдоод буй.
 
Тухайлбал, ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүнтэй холбоотой хоёр тэрбум доллар, Аргентины Ерөнхийлөгч Макри, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон түүний гэр бүл, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Украины       Ерөнхийлөгч П.Порошенко нарын оффшор данс ил болоол байгаа юм.
 
Одоохондоо дуулианаас үүдэлтэйгээр зарим албан тушаалтнууд ч эхнээсээ ажлаа хүлээлгэн өгөөд байгаа юм. Тухайлбал, Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон 2007 онд олон сая ам.долларыг оффшор дансанд нууж, татвараас зайлсхийж, улмаар 2009 онд парламентын гишүүн болох үедээ дансныхаа талаар огт мэдээлээгүй нь сэтгүүлзүйн консерциумын дэлгэсэн материалаас ил болж, суудлаасаа буухад хүрсэн билээ.
 
Тэгвэл дээрх оффшор данс бүхий эрхмүүдийн жагсаалтад Австралийн шинэхэн Ерөнхий сайд Малкольм Тернбулл багтсан байдаг. Оффшорын дуулианд нэр холбогдсон тэрбээр ирэх долдугаар сард болох бүх нийтийн сонгуульд намаа удирдан оролцох учиртай. Гэвч дээрх хэрэгтэй холбоотойгоор сонгууль сөрөг хүчний талд эргэж болзошгүй болжээ. Сонгуулийн компанит ажил тус улсад аль хэдийнэ эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдын цаашдын улс төрд оффшор данс нь том цохилт болж магадгүй байна. Тернбулл бол банкнаас төрсөн тэрбумтан гэдгээрээ олонд танигддаг нэгэн. Харин энэ удаа Моссак Фонсека хуулийн фирмээс зөвлөгөө авч, 1990 оны үед Виржинийн аралд “Star Technology Services” гэх оффшор компанийг байгуулж байсан нь ил болжээ.
 
Гэхдээ бизнесмэн хүний хувьд татварын диваажин болох оффшор бүсэд компани байгуулж хөрөнгөө хадгалах нь хууль бус зүйл биш. Ерөнхий сайд өөрөө ч энэ тал дээр тайлбар хийж, хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагааг хийгээгүй гэдгээ баталж буй гэнэ. Гэхдээ бүх нийтийн сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдээд буй энэ үед өнгөрсөн жилийн сүүлчээр албан тушаалдаа томилогдон тангарагаа өргөсөн шинэхэн Ерөнхий сайдын нэр хүнд “навс” унаж байгааг барууны зарим мэдээллийн сайтууд онцолсон байв.
 
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.