Сурагчид нь архидан согтуурсан бол Сургуулийн захирлуудад хариуцлага тооцно
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн хонхны баярыг оюутан, сурагчид зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд цагдаагийн газрын төлөөллөөс гадна Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбооны удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Хонхны баярыг зохистой тэмдэглэхийг уриалж байгаа гэлээ. Энэ талаар тодруулаач?


-Нийслэлийн цагдаагийн газар, МОХ, Монголын Сурагчдын холбоо хамтран хонхны баярыг “Эрдмийн баяр” болгон архи, согтууруулах ундаагүй, зүй зохистой тэмдэглэхийг уриалж байгаа. Оюутан залуус цаашид энэ баяраа эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэдэг баймаар байна. Сургуулиа төгсөөд дөнгөж эцэг, эхдээ нэмэр болох гэж байтал архины халуунаас болоод гэмт хэрэгт холбогддог харамсалтай тохиолдол олон гарч байгаа.

-МОХ-д оюутнууд болон төгсөлтийн баяртай холбоотой санал, гомдол хэр ирдэг вэ?

-МОХ-д оюутнууд болон төгсөлтийн баяр зохион байгуулахтай холбоотой гомдлууд их ирж байна. Төгсөлтийнбаярыг зүйзохистой эрдмийн баяр хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх талаар мэдээ мэдээллийг бид оюутнууддаа өгч байна. Хонхны баяр зохион байгуулж байгаа газрууд 180- 200 мянган төгрөгийн багцыг санал болгож байгаа. Уг арга хэмжээг зохион байгуулах амлалтдаа хүрэхгүй хулхиддаг, монтажийг нь өгдөггүй, оюутнуудыг төгсчихөөр нь студиуд алга болчихдог тохиолдол байна. Хэдхэн сарын настай студиуд хонхны баярыг зохион байгуулаад байгаа дүр зурагч бий. Тиймээс оюутан залуус гэрээнийхээ дагуу шаардлагаа тавьж ажиллах хэрэгтэй. Нээлттэй арга хэмжээ, хүндэтгэлийн хүлээн авалт дээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахыг уриалж байна.

 
Ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчидтэй холбоотой зарим асуудлыг Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгээгээс тодрууллаа.
 
-Төгсөлтийн баяртай холбоотой эцэг, эхчүүд ямар нэгэн гомдол гаргаж байна уу?

-Энэ жил нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 22554 суралцагч төгсөнө гэсэн судалгаа гарсан байна. Сурагчдын хувьд 400-500 мянган төгрөгөөр хонхны баяр тэмдэглэх нь зарим гэр бүлд дарамт болж байгаа. Түүнчлэн хонхны баяр тэмдэглэж байхдаа гэмт хэргийн золиос болох эрсдэл бий болж байгаа. Мөн сурагчдын хонхны баярыг сургуулийн захиргаа биш эцэг, эх нь зохион байгуулаад байгаа нь буруу. Тиймээс ч энэ жил Нийслэлийн боловсролын газраас ЕБС-иудад эрдмийн баярыг тэмдэглэх зөвлөмж гаргаж, дүүргийн боловсролын хэлтсүүдэд хүргүүлсэн. Хонхны баярыг аль болох эрдмийн баяр хэлбэрээр зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг сургуулийн захиргаа зохион байгуулахаар энэхүү зөвлөмжид тусгасан.

-Хонхны баярын арга хэмжээний үеэр архидан согтуурах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирлуудад арга хэмжээ авах уу?

-Хонхны баярын арга хэмжээний үеэр сурагчдаас гэмт хэрэгт холбогдож, архидан согтуурах зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирлуудад хариуцлага тооцно. Цагдаагийн газраас хонхны баяр тэмдэглэх талаар хамтарсан удирдамжийг баталж хэлтсүүддээ хүргүүлсэн. Түүнчлэн НИТХ, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын холбоотой хамтран өрөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөгчдийн дунд төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлын хүрээнд энэ сарын 20-ны өдөр “Шилдэг-800 сурагч”-д “Батламж” гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 1 2016-05-14 04:21:27
    ene selenge gj 1984 onii zaluu odoo hurtel suragchdiin holboo l gene. Ene suragchdin holboo gj ingej yavaad shuud ahmadiin holbooruu oroh bhaaa.
  • Жимээ 2016-05-13 01:31:18
    Ха ха, онигоотой юм ярих юм. Захирлынхаа ходоодоор ууж байгаа юм уу. Нийгэм задгайрсны балгаар ууж байгаа болохоос.
    • Gerlee 2016-05-13 03:41:44
      Jimee helj bgaagai bodood uzne uu. Er ni manaid hariutslaga, zahirah zahiragdah, ah zah, uureg erhee demduu umartsan ardchiilal nereer hul tolgoi ni urvuu bolsi...