76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болов
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 28 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар “Монгол УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ч.Улаан, С.Бямбацогт нар Сүхбаатар аймгийн 2 тойргийг 1 тойрог болгох асуудлаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалттай холбоотой асуудлаар цөөнх болжээ. Мөн хэлэлцэж буй асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт гаргасан боловч Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6 дахь хэсгийг баримтлан хуралдаан даргалагч завсарлага өгөх боломжгүйг мэдэгдсэн.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүд асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.
 
 

Ингээд байнгын хорооны саналаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 39 нь буюу 61.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. Уг тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.
Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов.

Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээхээр болов. Харин нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байгаа юм. Мөн Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Aaa 2016-05-14 02:11:08
    1,5 saya ub hotiin ergen 28 uih gishuun songoh huduunii 1,5saya hun 48 songoh ali hotod suuchaad yag yalgah geed bna aa ene bish ee luivar
    202.21.106.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-05-13 05:15:37
    Shudarga bish baina. Khotiinhiig nemeh heregtei.
    202.9.40.143
    Мэдэгдсэн Хариулах