Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд Оюутолгойг дэлхийн банк, санхүүгийн 14 байгууллагад барьцаалсан
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 оны 5 сарын 18-ны өдөр “Оюутолгойн далд уурхайн ашиглалтболон санхүүжилтын төлөвлөгөө” нэртэй гэрээ байгуулсан.  Гэвч төлөвлөгөө нэрээр өнгөлөн далдалсан энэ гэрээ нь Монголынхоо эрх ашгийг хөсөр хаясан  “Оюутолгой” төслийн үр ашгийг ихээхэн бууруулсан, хуулийг илт зөрчсөн гэрээ болсон тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд мэдэгдээд байгаа юм.  Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа

Түүний хувьд Оюутолгойн гэрээний асуудлаар өөрийн гэсэн байр сууриа илэрхийлж, үзэл баримтлалаасаа ухраагүй явж ирсэн хүний нэг юм.


-Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн эдийн засагт сайн үр дүн гарах тухай мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Ерөнхий сайдын хэлсэн сайн үр дүн бидэнд хэзээнээс мэдрэгдэх бол?

-Оюунтолгой төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн ард түмний амьдрал сайжирна гэж ярьсан. Арав гаруй жил хүлээлээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ард түмний амьдралд наалдах үр дүн гарсан уу гэвэл, үгүй. Анхнаасаа алдаатай гэрээ хэлэлцээр хийсэн. Монголчуудад хүртэх үр өгөөж багатай. Оюутолгой төслөөс олборлон гаргаж байгаа баялаг Монголд ямар ч хамааралгүй. Тийм учраас валютын хомсдол үүсч, 1200 байсан долларын ханш өнөөдөр 2000 давчихаад байна. Бидний зүгээс гэрээг сайжруулж Монголын талд ашигтай байлгах шаардлага тавьж ирсэн. Гэтэл үүнийг хэлсний төлөө биднийг Оюутолгойн төслийг гацааж байна гэдэг. Гэвч гацсан зүйл байхгүй, үйл ажиллагаа хэвийн явуулсаар ирсэн. Харин ч олборлолт, борлуулалт жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Хөрөнгө оруулагч талын ашиг өссөн. Бид энэ асуудлыг өөрсдийн хувь хүний байр сууринаас яриагүй.
Оюутолгой төслөөс олборлон гаргаж байгаа баялаг Монголд ямар ч хамааралгүй.

Оюутолгой төслөөс олборлон гаргаж байгаа баялаг Монголд ямар ч хамааралгүй.


-Ерөнхий сайд гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцах үеэр Дубайд байгуулсан гэрээг онцолж байсан. Энэ нь Дубайд байгуулсан гэрээг үндэслэж гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт  батлагдсан тухай юм л даа?

-Оюутолгойн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлыг зургаан шийдвэр, зөвлөмж, УИХ-ын дөрөв, Засгийн газрын 13 тогтоол гарсан. Эдгээр тогтоол шийдвэрүүдэд Монголын талын эзэмшлийг 50-аас доошгүй хувьд хүргэх, Зэс хайлуулах үйлдвэр барих, гэрээ хэлэлцээрийг ил тод нээлттэй явуулах Оюутолгой төслийн суурьшлийн бүсэд хот тосгон дэд бүтэц зэрэг байгаль экологи нийгмийн асуудлуудыг цогцоор нь багтаасан шийдвэрүүд бий. Энэхүү тогтоол шийдвэр өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тухайлбал, УИХ-ын 57 дугаар тогтоол. Энэ тогтоолын дагуу эрх зүн орчныг бүрдүүлж хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Тогтоолын биелэлтийг хянаж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд даалгасан шийдвэр гаргасан. Гэвч энэ заалтуудыг мөрдөхгүй тэс өөр зүйл болгож хувиргалаа.

-Тодруулбал?


-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төлөвлөгөө нэрийн дор хөрөнгө оруулах гэрээнд өөрчлөлт оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголын баялгийг дэлхийн банк, санхүүгийн 14 байгууллагад барьцаалчихсан.  Дубайн гэрээ бол  2012 оноос өмнөх нөхцөл байдлыг дордуулсан гэрээ.  Тухайлбал Монголчууд 2020 оноос ногдол ашиг хүртэх ёстой байсан бол  Дубайд хийсэн гэрээгээр 2038 он болгож хойшлуулсан. Оюутолгойн төсөл 2039 онд дуусна.  Ганцхан жил ногдол ашиг хүртэнэ гэсэн үг.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төлөвлөгөө нэрийн дор хөрөнгө оруулах гэрээнд өөрчлөлт оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголын баялгийг дэлхийн банк, санхүүгийн 14 байгууллагад барьцаалчихсан.  Дубайн гэрээ бол  2012 оноос өмнөх нөхцөл байдлыг дордуулсан гэрээ. 

- Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд гурван мянга гаруй ажлын байр үүснэ. Мөн долоон мянга гаруй ханган нийлүүлэгчид ашиг хүртэхээр болсон нь сайн мэдээ биш гэж үү?

-Монгол ажилтан авах, Монгол ханган нийлүүлэгчтэй хамтарч ажиллахыг бид санал болгосоор ирсэн. “Монголчууд ажилтай боллоо” гэсэн тархи угаалт одоо ч явж байна. Монгол ажилчдын цалинг гадаад ажилчдынхтай харьцуулахад маш их зөрүүтэй. Ханган нийлүүлэгчдийн хувьд ихэнх нь гадаадын компани. Монголын талаас хэдхэн улстөрчдийн компани л байгаа. Тиймээс уг үндсийг нь сайжруулахгүйгээр үүнийг засна гэж байхгүй. Эрдэнэтээс тав дахин том орд. Гэтэл бидний хүртэж байгаа хэсэг үнэхээр хамарсалтай гэмээр байгаа.

-Сүүлийн өдрүүдэд оффшор данстнуудтай холбоотой асуудлууд нийгмийн анхаарлын төвд байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Огт байж болохгүй. Тухайн орны хууль эрх зүй гэж бий. Түүнээс зугатаалгаж, татвараа төлөхгүйн тулд оффшор бүсд үйл ажиллагаа явуулна гэдэг буруу. Тэр дундаа улстөрчид, төрийн албан хаагчид хууль бусаад олсон орлогоо оффшор дансанд хадгалах нь ёс зүйгүй хэрэг. Дэлхийн олон орны улстөрчид оффшор бүсэд  хөрөнгөтэй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээх болсон. Харин манайд эсрэгээрээ сайн зүйл хийсэн мэтээр өнгөрөх тохиолдол ажиглагдаж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төлөвлөгөө нэрийн дор хөрөнгө оруулах гэрээнд өөрчлөлт оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголын баялгийг дэлхийн банк, санхүүгийн 14 байгууллагад барьцаалчихсан.  Дубайн гэрээ бол  2012 оноос өмнөх нөхцөл байдлыг дордуулсан гэрээ. 
-Таны хувьд хэдэн компанид ямар хувьцаа эзэмшдэг вэ?

-Би өвөг дээдсээс өвлөсөн өөрийн гэсэн зарчимтай. Амьтны амь таслахгүй, архи спирт худалдаж, үйлдвэрлэхгүй, газар шороо ухахгүй гэдэг зарчим баримталдаг.  УИХ-д суухдаа хувийн ашиг сонирхлоо зааглах ёстой гэдэг зарчмыг хатуу баридаг. УИХ-д суухдаа хувийн ашиг сонирхолоо  зааглах ёстой гэдэг зарчмыг хатуу  баримталдаг. Өөрийн эзэмшиж байсан компаниа садан төрөл бус хийх чадалтай  хүнд нь бүрэн шилжүүлсэн. Үүнийхээ үр дүнд олон түмний итгэлийг хүлээн энд сууж байна. Олны төлөө  ажиллана гэж ирчхээд хаанаас олсон нь тодорхойгүй олон шилтгээнтэй, тансаг машинтай, дээр нь оффшор бүсэд хадгаламжтай байх нь ёс зүйгүй асуудал. Дэлхий нийтээрээ үүнийг жигшиж байгаа. Харин манайхаас бусад улсуудад зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээдэг соёл тогтсон байна. Манайд хэзээ тогтоохыг мэдэхгүй юм.     

П.НАНСАЛ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • батаа 2017-06-02 02:06:22
    батлан хамгаалах яам гэдэг чинь зүгээр нэг бөх хүн удирдаад байдаг газар биш шүү дээ Цэргийн мэргэжилийн чадвартай хүийг тавих хэрэгтэй Батэрдэнэ минь өөрөө нэо...
  • kkkk 2016-05-14 15:45:52
    Ot toirson ofgshor. Dansnuuud olon biiideer
  • zochin 2016-05-14 02:49:01
    Ene mangar buxiig yaah vee mal bsn bol...
  • Boldoo 2016-05-13 20:33:35
    Baterdene avarga zov yum yarij baina
  • ! 2016-05-13 09:45:41
    Оюу толгойг гацаавал Монгол Улс жинхэнээс дампуурна!!!! Ямар ч байсан Оюу толгойг эхлүүлье!!!!!
  • z 2016-05-13 08:10:31
    Iim l malnuud daa ene umhii kommunistuud
  • zochin 2016-05-13 07:09:48
    bitgii mangart buxuu barildaad ungas aldaad yavj bai chinii uxaan xurexgui
  • Бөхчүүдийгээ 2016-05-13 05:55:41
    Заваан БӨХЧҮҮД эх орныг маань самарч дуусахгүй нь. Биенд нь бяр байвч, ТАРХИ алга. Монголын 2 дахь том татвар төлөгч шүү дээ. Төсвийн алдагдал 75 хувьд хүрчлээ....
  • xa xa 2016-05-13 05:37:39
    Xa xa. Saihan husjee
  •  2016-05-13 05:17:02
    Халтар царайт үздэг бүдүүн авгай шиг ингэж хов зөөж явах нь бөхийн жудагт таарахгүй.
  • Сайханбилэгийг шоронд хийнээ 2016-05-13 02:47:27
    Ард түмний өмчийг дур мэдэн луйврачидтайгаа нийлж зарсан тул Сайханбилэг мэтийн АН-н луйварчдыг цаазаар авсугай
  • bukh 2016-05-13 02:20:13
    Ene tenegiig nud yostoi tenegiig ni helne dee Yu ch oilgohgui olon jil yavlaa daa
  • Авто машин барьцаалж зээл олгоно. 911191 2016-05-13 01:59:29
    Авто машин барьцаалж зээл олгоно. 91119163
  • zochin  2016-05-13 01:37:23
    ene uls torchid chine ulaan luivarchid bolson bna bugd uhej dald oroisoi muu huurnuud.yamarch setgelgui, medleggui , melen hoilog, buruu sehsen novsh uu bna...
  • Иргэн 2016-05-13 01:22:22
    Мундаг хүчтэй дийлдэшгүй аварга ч гэсэн улс төр эдийн засгийг завхруулах болиосой. Дэлхийн хаана ч бизнес эрхлэхэд хөрөнгө оруулалт зээл авдаг. МУ-д хулгайч нар...