Ашгүй, торгуулийн давхардлыг арилгах нь
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар маш өндөр торгууль төлдөг болсон. Нэг талаараа энэ хуулийн төсөл зөв. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зам тээврийн зөрчил, осол аваар харьцангуй багассан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хэнэггүй нөхдийн тоо ч багасч байгаа. Энэ бол Замын хөдөлгөөний хууль гарсны нэг сайн тал. Угаасаа монголчуудад жаахан хатуухан хууль хэрэгтэй. Тэгж байж л дүрэм журмаа баримталж, хуулиа дагаж мөрдөх байх. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа Замын хөдөлгөөний хуулийн дагуу олон торгууль, шийтгэл давхардаад байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүгэй хүмүүс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн бариад байгаа.
 
Мөн УИХ-аар хэлэлцэхээр болсон. Бараг өөрчлөлтийг баталчих байх. Х.Тэмүүжин гишүүний тайлбарласнаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2.4 дэх заалтад зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулахаар заасан нь баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулах эсэхэд тодорхойгүй байдал үүссэн. Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Мөн өөр ч нөхцөл байдал бий талаар тэрбээр Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцохдоо тайлбарлаж байсан. Гэхдээ энгийнээр хэлбэл, өнөөдөр торгуулиуд давхцаад байгаа юм. Тухайлбал, иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гэж бодьё. Тэгвэл цагдаа түүний эрхийг хасна, мөнгөн торгууль ногдуулна. Авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд цагдаа зогсоогоод торгочихдог.
 
Гэтэл камерт бичигдсэн байвал гэрийнх нь хаягаар, шуудангаар торгууль очдог тохиолдол ч бас байгаа. Ерөнхийдөө хамгийн нийтлэг давхардаж байгаа торгууль нь мөнгөөр торгочихсон мөртлөө зөрчлийн оноог нь хасч байгаа явдал. Мэдээж тухайн жолооч зөрчил гаргасан бол торгууль шийтгэлээ хүлээх л ёстой, хуулийн дагуу. Тиймдээ ч мөнгөн торгуулиа төлнө. Гэтэл дээрээс нь нэмээд зөрчлийн оноог хасаад байхаар давхар торгууль болно шүү дээ. Ингэж болохгүй л дээ. Улсад мөнгө хэрэгтэй. Дээрээс нь иргэдийг эдийн засгаар нь “дарамталж" дүрэм мөрддөг болгох нь илүү үр дүнтэй гэж үзвэл зөрчлийн оноо хасдаг балай тогтолцоогоо хасаад хаячих хэрэгтэй. Эсвэл мөнгөөр торгохгүй, оноог хасдаг байя. Дүрмээ биелүүлэхгүй байгаа нөхдүүдийн зөрчлийн оноо хурдан хасагдаж дуусаад, машин жолоодох эрхээ хасуулна биз, амар зүгээр.
 
Ингэж л давхардлыг нь арилгах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол бас арай дэндэж байна аа. Хоёр, гурван удаа санаатай, санаандгүй зөрчил гаргачихлаа гэхэд мөнгөөрөө ч, оноогоор ч торгуулиад байгаа юм. Энэ давхардлыг болоод өөр олон зүйлийг тодорхой болгох өөрчлөлтүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орох нь. Ороосой ч гэж хүсч байна. Жонхуурсан заалтуудыг нь жаахан засч, сайжруулахгүй бол машин унаж байгаа хүн бүр арай дэндүү хохироод байсан юм.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huts 2016-05-14 21:25:33
    Za hutsaad bai. Durmee saun dag. Tegeed asuudalgui
  • zochin 2016-05-13 04:15:47
    Явган хүн гарцгүй газраас автозам гарвал торгох заалттай нь: хөдөө орон нутагт, байшингийн орцны хэсэгт хэрэгжих бололмжгүй
  • zochin 2016-05-13 03:22:28
    Zuitei, torguuliin onoo davhar hasahiig bolih heregtei
  • zochin 2016-05-13 03:01:51
    zamin hudulguunii durem juramig uurchluh ni zuv gehdee ard tumnii erh ashgiig yamagt 1 d tavij baih heregtei l dee
  • zochin 2016-05-13 01:57:57
    Авто машин барьцаалж зээл олгоно. 91119163