Ц.Шаравдоржийн хүргэн Золбоо ОХУ-аас үрийн буудай оруулж иржээ
   -Хүргэнийхээ бизнесийг хамгаалсан Ц.Шаравдоржоос болж монголчууд хохирох ёстой юу-

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдорж тариаланчдад өвчтэй, хортой үрийн буудай шахах гэж оролдоод байсны нууц илэрч байна. “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр вагоноор ОХУ-аас оруулж ирсэн бөгөөд тус үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн дүгнэлт гарчихаад байгаа. Тодруулбал, “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн “Алтайская Жница” гэх сортын үрийн буудай нь манай улсад нутагшаагүй хог  ургамлын  хэмжээ заасан стандартаас хэтэрсэн, үр хөврөл харлах өвчтэй гэдэг нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаа болохоор “Хоёрдугаар зэргийн үрийн будаа, хог шороог нь цэвэрлээд тариалж болно” гэж дүгнэлт гаргасан байгаа.  Ингээд хоёр өөр зөрүүтэй дүгнэлт гарсан байхад МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нь  нэг талыг нь буюу Дархан-Уул аймгийн МХГ-ын  Ургамал  хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч П.Болормааг 100 хувь дэмжиж байсны учир нэгэнт илэрлээ. Үрийн буудай оруулж ирсэн “Нямбайгаль Даваа” ХХК-ийн захирал Ц.Зундуй нь Ц.Шаравдорж даргатай хамаатан садан болж таарч байна. Тодруулбал, Ц.Шаравдорж даргын хүргэн Золбоо гэж хүн бий. Золбоо нь ОХУ-аас үрийн буудай оруулах ажлыг хийсэн гол нууц ноёнтон.

Золбоо нь тус компанийн захирал Ц.Зундуйн эхнэртэй ураг төрлийн ойрын хамаатан. Ц.Зундуйг компанийн захирлаар тавьсан байгаа боловч “Нямбайгаль даваа” ХХК-ийн жинхэнэ гол эзэн нь Золбоо гэгч юм. Ингэхээр Ц.Шаравдорж нь хүргэн Золбоогийнхоо бизнесийг дэмжиж чанаргүй үрийн буудайг чанартай гэж зүтгэсээр байгаа гэдэг нь тодорхой. Хүргэнээ дэмжиж бизнес хийх учгаас болж монголын тариаланчид ургацаа алдаж, монголчууд хохирох эрсдэл нэгэнт бий болжээ.

Тариалан эрхлэгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол “ОХУ-ын гологдол, хамгийн хямд буудайг оруулж ирж Мэргэжлийн хяналтын байгууллагаар “сайн буудай” гэсэн дүгнэлт гаргуулж хэд нугалж зардаг, төрийн хяналт шалгалтын байгууллага хутгалдан орсон эдийн засгийн гэмт, зохион байгуулалттай бүлэглэл бий болж Монгол Улсын хүнс, хөдөө ахуйн салбарт ноцтой хохирол учруулж болзошгүй байгаа” гэдгийг мэдэгдсэн байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн сайд С.Бурмаа Ц.Шаравдорж нарын албан тушаалтнууд хувийн эрх ашгийн сонирхлоор уг асуудалд хандаж буй нь илэрхий юм. Энэ нь ч нэгэнт нотлогдож эхэлж байгаа бололтой. АТГ-т Ц.Шаравдорж, С.Бурмаа нарыг шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл ирлээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тариачин 2016-05-17 04:36:44
    атг цагдаагынхан энэ асуудлыг шалгаарай. оросын элит vр нэрээр олон жил хохироож бн. тэр vрийг тарихгvйгээр ТДСанд буцааж тушаах гэхээр товарт ч тэнцэхгvй гэдэг...
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-13 12:03:41
    Бурмаа, Шаравдорж 2-ын бизнес болоод дуусчээ.
    150.129.142.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-05-13 05:30:02
    Ingekh geed baisan
    59.153.115.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Гончиг 2016-05-13 02:13:31
    Зундуйн авгай нь Шаравдоржийн төрсөн дүү болой.Бурмаа гэж гай газрын хаанаас гарсан гай вэ энэ тэнэг авгайг шалгаад Батбаяр өмгөөлөгчөөр яллуулах хэрэгтэй
    112.72.12.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-13 01:17:59
    Ц.Шаравдорж гэлтгүй ерөөсөө Монголчууд алба, амь хоёроо ерөөсөө ялгадаггүй, дандаа доод албан тушаалтнаа хууль бусаар дарамтлана, энэ бол нийлэг үзэгдэл
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-05-13 00:25:58
    Золбоо гэгч нь Нямбайгальдаваа компанитай ямарч хамаагүй би бол Ц.Зундуйг 3 үер нь бараг бүх хамаатнуудыг нь мэднэ. Энэ компани бол Зундуйгийн өөрийнх нь компан...
    202.21.117.6
    Мэдэгдсэн Хариулах
    • зүчин 2016-05-13 04:06:18
      аа чи бас нэг хамаатан уу ккк
      122.254.113.17
      Мэдэгдсэн Хариулах
  • asdasd 2016-05-12 16:28:49
    Zolboo ni ih hurliin gishuun Enhtuvshingiin huu ni.
    103.229.122.88
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-12 13:48:27
    ene murui amtai bogs doloogch tuum l yum xuune urvagch shuu dee
    73.22.95.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Nnnnnn 2016-05-12 12:19:15
    Yalzarsan mungni tuluu nude ugaj uguh lalarin humus
    122.201.31.104
    Мэдэгдсэн Хариулах