НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийн бичиг баримтаа бүртгүүллээ
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид тавдугаар сарын 12-ны 17.00 цагаас өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн материалыг багтаан хүргүүллээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй НИТХ-ын сонгуульд намын штабаа удирдаж оролцох юм. Тэрээр энэ удаад өмнөх зургаан сонгуульд оролцсон хэвшмэл бүтцийг эвдэж, багаа салбар бүрт амжилт гаргасан чадварлаг, баялаг бүтээгч залуучуудаар бүрдүүлжээ.

Тухайлбал, тус намаас нийслэлд МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Токиогийн технологийн их сургуулийг төгсөгч, доктор Ц.Байгалмаа, “Торгоны зам” сан, Монгол АйДи Групп”ХХК-ийн ерөнхий захирал М.Халиунбат, олон улсын эрх зүйч Ц.Арилдийпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан С.Мөнхчулуун, Багануур дүүргийн засаг дарга асан Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын  залуус бусад намын нэр дэвшигчтэй өрсөлдөхөөр болж байна.

Эдгээр нэр дэвшигч нь Сонгуулийн хуульд заасан шаардлагыг биелүүлсэн эрхмүүд гэж ойлгож болно. Хугацаа хэтэрсэн өргүй, банкинд зээлгүй, ял шийтгэлгүй байх шаардлагыг биелүүлжээ.

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.