МАН-ын бүлэгт 30 минутын хугацаа өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар СЕХ-оос  өргөн барьсан УИХ-ын сонгуулийн 76 тойргийг байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэнэ. Төслийн эхний хувилбар хөдөөд 48, хотод 28 тойрог, мандат ногдож.  Жагсаалтын 28 мандат хөдөөд 14, хотод 14 буюу эрх баригч хүчний санал болгосон хувилбараар орж ирсэн байгаа юм. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн ч гишүүд нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй юм. Байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч дэмжлэг аваагүй. Иймээс МАН-ынхан хуралдааныг орхин гарсан юм.

Харин чуулганы хуралдаан эхлэх үеэр МАН-ын бүлэг мөн завсарлага авах хүсэлт гаргалаа. Гэвч УИХ-ын дарга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу завсарлага өгөхөөс татгалзав. Харин УИХ-ын дарга МАН-ын бүлэгт 30 минутын хугацаа өгч, сонгуулийн тойргийн асуудлаар саналаа нэгтгэхийг хүслээ.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.