Тамирчныг буруутгах аргагүй
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд РИО- 2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарласан. Учир нь Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Дэлхийн бөхийн холбоо ийм шийдвэрт хүрсэн байна.

Харамсалтай нь сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ хасуулсан тамирчдын дотор манай  улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтсан юм. Энэ талаар дөнгөж сая албаныхан мэдээлэл хийлээ. 

Э.Сумьяагаас мельдониум гэх  бодис илэрсэн бөгөөд энэ  бодис нь Монголд байдаг гурван төрлийн эмний найрлагад багтсан байдаг аж. Тухайн эмнүүдийг ихэвчлэн зүрх судасны үйл ажиллагааг сэргээх зорилгоор хэрэглэдэг юм байна.

Хэт их биеийн хүчний ачааллын үед зүрхний үйл ажиллагаа доголдох үед хэрэглэхийг өмнө нь Дэлхийн Допингийн холбоо зөвшөөрдөг байжээ. Иймд шигшээ багийн тамирчид тус бодис агуулагдсан дээрх гурван эмийг хэрэглэдэг байжээ. Харин энэ оны нэгдүгээр сараас  эхлэн сэргээшийн төрлийн бодист оруулж хориглосон  тухай Спортын анагаах ухаан төвийн мэргэжилтэн хэллээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэхдээ энэхүү мельдониум гэх бодис нь хүч тамир оруулдаггүй А зэрэглэлийн хориглосон бодис биш бөгөөд зөвхөн зүрх судасны  хэт ачааллын үед хэрэглэдэг эм гэдгийг онцоллоо. 

Э.Сумьяагийн шинжилгээнээс  мельдониум гэх хориглосон бодис илэрсэн тухай анх дөрөвдүгээр сарын 12-нд ОУ-ын сэргээшийн холбооноос ирүүлжээ. Ингэхдээ 0,7 мг хэмжээтэй буюу маш бага тунгаар илэрсэн тул дараа дараагийн ОУ-ын тэмцээнд оролцож болно  гэх цагаатгасан албан бичгийг ирүүлжээ. Ингээд манай талаас тайвшраад байхад өнгөрсөн шөнө 00-01 цагийн хооронд манай бөхийн олимпийн эрхийг түдгэлзүүлсэн  шийдвэрийг ирүүлсэн аж. Тиймээс асуудлыг тодруулахаар холбогдох ОУ-ын байгууллагууд руу хандаж байгаа хэмээн холбогдох албаныхан хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anchin 2016-05-13 06:41:38
    Shine ikher dakhin oguul khudlaa oorsdiin bokhoo yabuulakhiin tuld
  • зочин 2016-05-12 08:01:37
    Тээрмийн хөлд буудай, АНУ-ын Оросын эсрэг хийж байгаа цусгүй дайны уршиг, Америк дэлхийг ганцаараа ноёрхох санаагаа бүх талаар гүйцэлдүүлж байна шүүдээ