СЕХ-оос өргөн барьсан Тогтоолын төслийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг төслийг хэлэлцэв.  Төслийн эхний хувилбар хөдөөд 48, хотод 28 тойрог, мандат ногдож байгаа юм.  Жагсаалтын 28 мандат хөдөөд 14, хотод 14 буюу эрх баригч хүчний санал болгосон хувилбараар орж ирсэн юм. Харин МАН-ынхан тойргийн хуваарилалтад сэтгэл дундуур байгаа аж.

Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээрх асуудлаар ширүүхэн маргаан дунд үргэлжлэв. Байнгын хорооны хурлаар Налайх, Багануур, Багахангайн нэг мандатыг хасах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч дэмжлэг аваагүй тул МАН-ынхан хуралдааныг орхин гарлаа. 

Ийнхүү Байнгын хороо МАН-ын гишүүдгүйгээр хуралдаж, Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн барьсан Тогтоолын төслийг дэмжлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.