Ч.Лодойсамбуу: Сургалтын төлбөрийн зээлийг ирэх долоо хоногоос олгоно
Оюутнууд банкнаас зээл авч сургалтын төлбөрөө төлөх боломжтой болжээ. Энэ талаар БСШУЯ- ны Хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Лодойсамбуугаас тодрууллаа.
 
-Сургалгын төлбөрийн зээлийг ямар шаардлага хангасан оюутан авах боломжтой вэ?

-“Сайн оюутан” хөтөлбөрийн дагуу Дахин санхүүжилтийн зээл буюу сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийг шилжүүлэх,
Богино хугацаатай буюу хичээлийн жил дотроо төлөх зээл, Урт хугацаатай буюу сургалтын төлбөрийн зээл аваад сургууль төгссөнийхөө дараах жилээс эхлэн дөрвөн жилийн дотор төлөх гэсэн гурван хэлбэрээр зээл олгоно. Богино хугапаатай зээлийг сурлагын голч дүн 2.5-аас дээш оюутанд олгоно. Урт хугацаатай зээлийг 3.5-аас дээш голчтой оюутнууд авна.

-Сургалтын төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байгаа оюутнуудын тооцоо судалгаа байгаа юу?

-Одоогоор 162 мянган оюутан суралцаж байна. Эдгээрийн 93 хувь нь хувиараа сургалтын төлбөрөө төлж байна. Хувиараа төлж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн 83 хувь нь цалин, тэтгэврийн зээл байна. Хөтөлбөр бакалаврын өдрийн ангид сурч байгаа оюутнуудад хамаарна. Одоогоор бакалаврт 125230 оюутан сурч байна. Эдгээрээс урт хугацаатай зээлд 1269, богино хугацаатай зээлд 51595 оюутан хамрагдах боломжтой байна.

-Аль банкуудаар хэдэн хувийн хуүгэй зээл олгох вэ?

-Төрийнбанк, Голомт болон Хаан банктай эхний ээлжинд гэрээ байгуулах гэж байна. Дотоодын магадлан итгэмжлэгдсэн сургуулийн нэг жилийн сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний зээл олгоно. Жилийн хүү таван хувь. Дахин санхүүжилтийн зээл авах бол одоо авсан байгаа зээлийн 25 хувийн хүүг тав болгон бууруулж шилжүүлнэ.

-Зээлийг хэзээнээс өгч эхлэх вэ?

-Сургуулиуд банктай гэрээгээ байгуулаад ирэх долоо хоногоос зээл өгч эхэлнэ. Хөтөлбөрийн үр дүнд эцэг эхчүүд зээлийн дарамтаас гарч, оюутнуудын хичээл зүтгэл, бие даасан байдал сайжирна гэж үзэж байгаа.
 
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бямба 2016-05-12 11:18:22
    Хувиараа гадаадад сурч байгаа хүүхэд яагаад хамрагдаж болохгү гэж. Монголд сурч байгаа оюутнууд 70000 -хүртэл авдаг.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах