Тойргоо сольсон Л.Гүндалайд Эрдэнэтчүүд итгэл хүлээлгэх үү
УИХ-ын сонгуулийн шоуг хамгийн түрүүлж эхлүүлсэн хүнийг нэрлэ гэвэл иргэд дуу нэгтэйгээр Л.Гүндалайг нэрлэх болов уу. Тэрбээр   2016 оны сонгуулийн шоу, сурталчилгаагаа аль эрт жилийн өмнөөс эхлүүлсэн. Тэр энэ удаад Орхон аймгаас нэр дэвшихээр хэдийн зориг  шулуудан Эрдэнэтчүүдэд  хайр зарлаж гүйх болсон юм. Тэрбээр “Ард түмнээ хайрлая” намыг байгуулж, сонгуульд өрсөлдөхөө жилийн өмнө мэдэгдсэн. Тэрбээр өөрийн төрсөн нутаг, өмнө нь хэдэнтээ нэр дэвшиж байсан Хөвсгөл аймгаасаа нэр дэвшихгүй буй шалтгаанаа “Хөвсгөл аймаг нийслэлээс хол, зам нь бартаатай, сумууд нь хоорондоо маш их зайтай. Би тэгээд ойрхоноор нь Эрдэнэтийг сонгосон. Иргэдтэй уулзахад ойр, хүмүүс нь төвлөрсөн учраас тус аймгийг сонгосон. Тэр ч бүү хэл, би Эрдэнэтэд шилжээд оччихсон байгаа” гэж тайлбарласан юм.

Л.Гүндалайгийн хувьд 2000 оноос хойш Улсын Их Хуралд Хөвсгөл аймгаас нэр дэвшин, гурав дараалан сонгогдоод байгаа бөгөөд 2006 оны 1 сараас 2007 оны 1 сар хүртэл Засгийн Газрын гишүүн, Эрүүл Мэндийн Яамны сайдаар ажиллаж байв. 2004 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсоноосоо хойш Эрүүл Мэндийн Сайд болох хүслээ ил тод илэрхийлж байсан түүнийг эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаасангүй. Тэр 2005 онд Ард Түмний Нам хэмээх шинэ нам байгуулж, 2006 онд бий болсон М.Энхболдын засгийн газарт хүссэн суудлаа авсан. Гэвч төрийн мэдлийн эмнэлгүүдийн дарга нарыг өөрчилсөн түүний тушаалыг эсэргүүцэгчдийн тэмцэл жилийн дараа түүнийг сайдын албан тушаалаасаа огцроход хүргэв.

Гүндалай 2008 оны дөрөвдүгээр сард Ардчилсан Намд буцаж элсэн, мөн онд болсон УИХ-ын сонгуульд оролцож ялалт байгуулсан юм. 2009 оны зургадугаар сард тэрбээр ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмонтой муудалцсан явдал нь хэвлэлүүдийн бай болж байсан билээ. Тэрбээр төрийн түшээгээр хэдэнтээ ажиллаж улс орны хамгийн хариуцлагатай эрүүл мэндийн салбарыг хүртэл толгойлж явсан. Гэвч тэрбээр  санасныг хүртэл ажиллагаагүй бөгөөд бусад сайдуудын адил шинэ албандаа очсон даруйдаа халаа сэлгээ хийх салбарынхныхаа дургүйг хүргэж, улмаар энэ нь огцрох нөхцөлийг нь бүрдүүлсэн юм. 

Л.Гүндалай УИХ-ын гишүүний хувьд 2010 онд  Казиногийн тухай хуулийн төсөл  санаачилсан нь  тухайн үед олны анхаарлыг татаж байлаа. Түүний санаачилсан төсөл ёсоор Монгол Улсад тав, түүнээс дээш одтой зочид буудал, тусгай бүсэд казино байгуулж болох аж. Казино байгуулах сонирхолтой этгээд Монгол Улсын төсөвт бүртгэлийн хураамж болгож нэг сая ам.доллар тушаах бөгөөд харин зөвшөөрөл авсан хойноо жил тутам нэг сая ам.долларын тусгай татварыг төсөвт төлж байх ёстой гэнэ. Бас таван сая ам.долларын барьцааг хууль зөрчихгүй байхын баталгаа болгон төлөх агуулгатай хуулийн төслийг санаачилсан ч дэмжигдээгүй. Түүнчлэн тэрбээр “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг мөн санаачилсан ч  дэмжээгүй юм. Л.Гүндалайгийн гишүүнээр ажиллаж байхдаа санаачилсан нэгэн том хуулийн төсөл нь намын гишүүдийн хамтаар сар бүр хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгох хуулийн төсөл байлаа.  Тэрбээр сүүлд намаасаа гарч, шинэ нам байгуулснаасаа хойш хүүхдэд олгох 20 мянгын хуулийн төслийг би өөрөө боловсруулсан хэмээн ярьж байсан удаатай юм. 

2000 онд ганц бие даагч гишүүн Л.Гүндалай чуулганы нээлт болохоор л саарал дээлийнхээ өвөр, ханцуйнаас бичиг гаргаж ирээд тухайн үеийн Ерөнхий сайд, өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаярын толгой дээр өргөөд зогсчихдог байсныг сонгогчид мартаагүй. Үеийн үед парламентад сонгогдоод нэлээд хэл амтай, тэмцэгч байсныг нь  сонгогчид нь анддаггүй. Тийм ч учраас түүнийг гурвантаа төлөөлөл болгож УИХ-д илгээсэн байх. Гэвч сүүлийн үед түүний  галзуу солиотой нь мэдэгдэхгүй шоунаас  нь сонгогчид нь залхсан бололтой. Түүнчлэн байсхийгээд намаа сольж, урваж шарвасан байдал нь ч Хөвсгөлчүүдэд таатай санагдахаа больсон. Иймээс л тэрбээр зүгээр ч нэг замын холыг бодож Орхон аймагт нэр дэвших сонголтыг хийгээгүй болов уу. Тэгвэл Орхончууд цахим ертөнцөд урлаг уран сайхнаараа танигдаж, од  болж, улс төрд харин ад болж яваа түүнд итгэл хүлээлгэх үү гэдэг олны анхаарлыг татаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • badaa 2016-05-12 21:01:14
    ee mun teneg hunshuu ene
  • эрдэнэтчүүд 2016-05-12 14:26:55
    Гүндалай эрдэнэт хотоос сонгогдоноо эрднэтийн ард түмэн дэмжиж байнаа.
  • ангираа 2016-05-12 12:40:05
    Зам нь донсолгоотой гээд төрсөн нутгаа сольчихдог тэнэг хүн энэ балайгаас өөр хэн ч байхгүй
  • Иргэн  2016-05-12 12:14:53
    Хүмүүсийг чацга царайлаад гэж хэлж чаддаг хүн ямар ёс суртахуунтай нь ойлгомжтой
  • Зочин 2016-05-12 09:13:23
    Чацгадалай
  • saidyn ah 2016-05-12 06:39:59
    миний дүү сайд болмогц төрөл төрөгсөд бидэндээ тендер авч өгсөн шүү, хүний мөс сайтай шүү
  • Нимой 2016-05-12 06:02:38
    Монголын эмнэлэгүүдийн буруу тогтолцоог халж, хээл хахууль, хүнд суртал, цус холилдолтод нэрвэгдсэн 2 том намын шахааны энэлгийн дарга нарыг халах гэсний төлөө ...
  • IIsh sh bitgii goridol doo !!  2016-05-12 05:46:25
    Gun dalai mini Gun bitgii balairaad bai l daa, chi chazga zarialaad bailgui Howsgoliinhoo Hatgal harizaa mal ene ter hariulahiimuu oor yum hii
  • irgen 2016-05-12 05:11:03
    minii duu odoo biznec ene ter baidag bol tiiniigee hii ah ni chamd zowloe
  • Irgen 2016-05-12 04:58:37
    Odoo bolno doo, Gunee mini chamaig ard tumen bolohgui hun gedgiig chini ali ert medsen :-(
  • зочин 2016-05-12 04:55:16
    Гүндалай маань гэртээ тайван сууж өөрийн ажил төрлөө бодсон нь дээр
  • Зочин 2016-05-12 04:52:05
    УИХ-д заавал сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байх шаардлагатай гэвэл Гүндалай 100 хувь тэнцэнэ