Орон сууцны үнийн индекс өмнөх оноос 11.2 хувиар буурчээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын үр дүнг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 4-р сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
  Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 3.5% 15.2% -3.8%
Өмнөх сартай харьцуулахад -1.0% -0.9% -1.0%
Оны эхэнтэй харьцуулахад -1.9% -3.3% -2.4%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -11.2% -9.5% -13.1%
 


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5019 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Судлаач 2016-05-12 06:08:46
    Ийм үнэтэй шинэ байрнуудыг хэн авах вэ? Орлогын албан татвар хүртэл 51%, НӨАТ хүртэл 21% уначихлаа. Аж ахуйн нэгжүүд орлогогүйдэн, ажилчдад цалингүй бна
  • иргэн 2016-05-12 05:33:06
    байрны урьдчилгаа төлөх чадвартай хүн үлдсэнгүй