Э.Сумьяа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдлаа
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд РИО- 2016 олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлалаа. 

Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Дэлхийн бөхийн холбоо ийм шийдвэрт хүрчээ. 

Харамсалтай нь сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын дотор бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтжээ. Тодруулбал Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн, Монголын шигшээ багийн тамирчин Э.Сумьяагийн нэр тэдгээр тамирчдын  дунд багтжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Э.Сумьяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн байна. 

Мөн 58кг-ын жинд Украйны бөх Оксана Хершэл-н шинжилгээний хариу мөн л Positive гарч эрх нь Молдав улсын бөх Мариана Чедирава-д шилжэв.

Эрэгтэйчүүдийн хувьд 65 кг-д Магомедмурад Гаджиев /Польш/, Андрей Кватковскый /Украйн/ нарын хариу сөрөг гарч Олон улсын олимпийн хороо тус улсын олимпийн эрхийг Гүржийн Зураби Якобишвили, Армений Дэвид Сафарян нарт шилжүүлэв. Гүржийн бөх эхний эрх олгох тэмцээнээр Болгарын Борис Новачков-г хожиж эрхээ аль хэдийн авчихсан байсан. Новачков сүүлийн эрх олгох тэмцээнд түрүүлж эрхээ авчихсан. Тиймээс 1 эрх нь сүүлчийн эрх олгох тэмцээнд 3-р байр эзэлсэн АНУ-н Франк Молинара-руу шилжлээ.

125 кг-ын жинд Аллен Засеев /Украйн/, Юсуп Жалилау /Беларус/-н эрхийг хурааж Киргизстан, Унгар улсын бөхчүүдрүү шилжсэн байна. 

Сонгомол бөхийн төрөлд 85кг-ын жинд  Киргизийн бөхийн эрх нь Энэтхэг улс руу шилжлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-10 12:32:13
    Өчүүхэн бага хэмжээтэй илэрсэн юм билээ шдээ, энэ шийдвэр хүчингүй болно.
  • Татвар телегч 2016-05-12 12:49:51
    Больдоо Сумбяа татвар телегч бидний менгийг нугалж телех хэрэгтэй
  • зочин  2016-05-12 02:56:48
    одоо дахиад олимпийн эрхийн тэмцээн байвал гуйж биш гуядаад аваарай
  • зочин 2016-05-12 02:22:02
    сэргээш гэдэг нь улс төрчдийнхөөр бол офшоор дансархүү эд юм уу даа
  • Зочин 2016-05-12 02:17:23
    Харамсалтай байна, эмч, дасгалжуулагч нар нь сайн хяналт тавьж байхгүй наад муу охин чинь юугаа мэдэхэв дээ гэмтэл бэртэл эдгээх гэж л янз бүрийн юм уугаа биз