Ж.Батзандан: Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулна
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Манай улсын нэр нөлөө бүхий улстөрч, бизнесмэнүүд оффшор данстай  нь зарлагдсан. Оффшор данстнуудын нэр ил болсонтой холбогдуулж Өргөдлийн байнгын хороо АТГ-т хандаж байгаа гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Өргөдлийн байнгын хорооноос АТГ-т хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоотыг өнөөдөр /өчигдөр/ хүргүүлж байна. Энэ албан тоотод Авлигын эсрэг хуулийн 10.1, 10.2 дахь хэсэгт Авлигийн эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг  үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан.  УИХ-ын Хуульзүйн байнгын хороо 2012 оны 5 дугаар сарын тогтоолын хавсралтаар  баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ын 3.2.6-д хадгаламж, бэлэн мөнгө,  хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдлийг мэдүүлэхээр заасан байгаа. Иймээс нийт төрийн албан хаагчид тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн оффшор  дансны мэдээлэл, түүнд хадгалагдаж байгаа хөрөнгийн хэмжээг хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан байх шаардлагатай юм.
Энэ хуулийн дагуу бид улстөрчдийн болон тэдгээрт хамаарал бүхий хүмүүс оффшор дансны мэдээлэл ХОМ-т тусгасан эсэх, Монгол Улсын хуулийн дагуу татвараа төлсөн эсэх, хууль ёсны мөн эсэхийг тодруул гэдэг албан тоотыг АТГ-т хүргүүлж байна. АТГ хуулийн дагуу 14 хоногийн дотор хариу ирүүлнэ. Панамын оффшор задарсантай холбоотой дэлхийн томоохон орнууд мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн. Европын холбоо, Япон, Хятад  зэрэг томоохон орнууд оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудаа шалгах, тайлбар мэдүүлэг авах ажлуудаа эхлүүлснээ зарлалаа. Монгол Улс ч гэсэн мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлэх ёстой гэдэг байр суурийг барьж байгаа.

-Үйл явцаас харахад яах аргагүй хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна. Таны санаачилсан Оффшорын эсрэг хуулийн төсөл гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй?

-Би гурван жилийн өмнө оффшорын хуулийн төслийг өргөн барьж байсан. Харамсалтай нь миний өргөн барьсан хуулийг батлаагүй. Гэхдээ мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн дэмжлэгтэйгээр Жи20 оффшорын эсрэг тэмцэл явуулж эхэлсэн. Үүнд Монгол Улс нэгдэн орсон. Үр дүнд нь оффшорт авлигаас олсон мөнгө, хууль бус хөрөнгөө далдалсан, эх орноосоо зувчуулсан хөрөнгөө оффшорт нуудаг байдал жилээс жилд хумигдаж байгаа. Манай зарим нэг улстөрч, бизнесийнхний үйлдэл захаасаа ил болж байна. Өргөдлийн байнгын хороо Тагнуулын ерөнхий газарт оффшороос ил болсон баримтуудыг шалгаж үз гэсэн бичиг явуулсан. Монголоос гадагшаа гарсан, нуугдсан хөрөнгийг илрүүл гэсэн юм. Монголоос хулгайн замаар гадагшаа гарсан мөнгийг буцаан авч ирэх хэрэгтэй. Монголын эдийн засгийн цус алдалтыг зогсоох ёстой.

2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болсон. Энэ хуулийн төслийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг хориглож өгсөн байсан. Мөн тэдний хамаарал бүхий этгээд офшорт данс нээх, мөнгө хадгалах, хөрөнгөө нуух, татвараас зугтахыг уг хуулийн төсөл дээр хориглосон заалтууд орсон.

-УИХ-ын 2012 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын отгон чуулган болж байна. Үлдэж байгаа хугацаанд  ямар асуудлуудыг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Өргөдлийн байнгын хороо хууль бүр дээр саналаа хүргүүлдэг. Иргэдийн саналын дагуу нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа. Олон хүнийг хамарсан асуудал дээр байнгын хороо байр сууриа илэрхийлж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Өргөдлийн байнгын хороо хамгийн ачаалалтай ажилладаг.Энэ хаврын чуулганы хамгийн чухал хууль нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж харж байгаа. Уг хууль хэлэлцүүлгийн шатанд явж байна. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал шийдэгдсэн. Эдийн засагтай холбоотой татварын хуулиуд, тэтгэврийн зээл, цалин нэмэхээс эхлээд иргэдийн амьдралтай холбоотой чухал асуудлуудыг УИХ, Засгийн газар шийдвэрлээд явах нь зүйтэй. Эдийн засгийн хямралын үед иргэдийнхээ амьжиргаа, бодит байдалд илүүтэй анхаарах ёстой.Урин дэлгэр цаг ирж бизнесийн сезон ирж байгаа тул бизнесээ дэмжих чиглэлд, тэдэнд ирж буй дарамтыг багасгах чиглэлд илүүтэй ажиллах хэрэгтэй байна. Учир нь манайд бизнес эрхлэх боломж үндсэндээ тавдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд үргэлжилдэг. Маш богино хугацаанд барилга, маш богино хугацаанд уул уурхай, маш богино хугацаанд хөдөө аж ахуйн салбар явж байдаг. Тиймээс энэ богино хугацаанд хэрэгтэй гэсэн амин чухал шийдвэрүүдийг нэн тэргүүнд гаргах ёстой. Саяхан тариаланчдын чуулган болоход би оролцлоо. Малчдаа дэмжсэн чухал шийдвэрүүдийг гаргасан. Мөн төмөр замын, хөдөө аж ахуйн бодлоготой холбоотой чухал хууль, төслүүдийг яаралтай хөдөлгөх шаардлага бий.

-СЕХ УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог  УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа.  Та мэдээж Баянзүрх дүүрэгтээ нэр дэвших байх. Сонгуулийн уур амьсгал хэр орж байна?

-Чуулганы завсарлагаанаар 10 гаруй уулзалтыг зохион байгуулсан. Миний оролцож баталсан хуулиудад иргэд сэтгэл хангалуун байгаагаа иргэд илэрхийлсэн. Илүү ихийг биднээс хүсч байна. Эдийн засгийн хүндрэлтэй илүүтэй тэмцэхийг шаардаж байна. Төрд эв нэгдэл хэрэгтэй. Төрд ойлголцол хэрэгтэй. Эцэс төгсгөлгүй хэрүүл маргаанаа зогсоож ажил дээрээ анхаарлаа хандуулахыг иргэд шаардаж байна. Иргэдийн тавьсан шаардлага бүрийг холбогдох албан тушаалтнуудад нь хүргүүлж байгаа.Сонгууль эхлэх хараахан болоогүй байна. Сонгуулийг бид боломж гэж харах ёстой. Сонгуулиар бид хулгайчдаасаа салах боломжтой. Сонгуулийг бид авлигачдаасаа салах боломж гэж харах хэрэгтэй. Дахин хэлье. Сонгууль бол боломж. Төрөө цэвэрлэх боломж юм шүү.

П.МОЛОР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bat 2016-05-13 16:16:15
    Сонгуульд хулгайч юм уу хулгайч болохыг хvсдэг хvмvvс дэвшихээр ард тvмэн яаж засгаа цэвэрлэх билээдээ.
  • иргэн 2016-05-12 08:17:53
    энэ муусайн панамчууд одоо яах гээд мануусаар оролдоод байна аа хохь чинь шүү.
  • иргэн 2016-05-12 05:37:38
    Хатуурхаад хэрэггүй байх.монгол жижиг болохоор мөнгө хадгалах хэцүү.банкинд ня-бо хийдэг найз маань чиний дансанд тэдэн төгрөг байна шүү дээ зээлчих л дээ гээд ...
  • ннн 2016-05-12 04:50:25
    Оффшортой холбоотой хүмүүсээ УИХ-д дэвшүүлэх гээд хэлчих нам байвал их оноо авна даа.
  • Болд 2016-05-12 03:43:04
    Хэлж хийж байгаа нь зөв болхоор ард түмэн дэмждэг шүүдээ. Харин энэ үйлдэлээ сонгуульдаа ашиглаж байдаг мөн чанаргүй залуу юмдаа. Хийхээс хэлэх чинь ихдээд бна...
  • tsaraindaa yag taarsan  2016-05-12 03:29:12
    ajil oldoxgui xumuusd uls tor olddog bolson bx
  • марал  2016-05-12 03:11:21
    ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМНЭЭ ТУЙЛДУУЛЖ УЛС ОРНОО ӨРӨНД ОРУУЛЖ ӨӨРСДӨӨ БОЛОХООР БАЯЖИЖ ХӨРЖИЖ БАЙГАА ИЙМ ХҮМҮҮСИЙГ ШҮҮЕ
  • гэгээ 2016-05-12 02:59:18
    бид ардын баатар болгосон чяахав одоо ингэж шуугиулж өөрийн нэр хүндийг өсгөөд эргээд нам болох нь тодорхой энэ бол сонгуулийн шоу юм шүү дээ харах л үлдлээ
  • мандах 2016-05-12 02:57:59
    Батзандан минь зүтгээд байгааарай ээдээ энэ татвараас зугтаасан новшнуудыг бариад хориод өг
  • БАЛДАР 2016-05-12 02:50:24
    Бат зандан хэлсэндээ хүрвэл бид ардын баатар болгосон ч яахав одоо ингэж шуугиулж өөрийн нэр хүндийг өсгөөд эргээд нам болох нь тодорхой энэ бол сонгуулийн шоу ...
  • Зочин 2016-05-12 02:22:11
    Батзандан бол шударга дүр эсгэсэн гэмт хэрэгтэн болой, 7 сарын 1-ний хэрэг хуучраагүй, 5 хүний алтан амь хайран шүү
  • Tssolmon 2016-05-12 02:13:29
    Зев сэтгэлтэй хун. Енеедер Монголд ийм шудрага эх орныхоо эрх ашгийг дээдэлсэн терийн тушээд их хэрэгтэй бна. Тэрнээс хулгайчид хэрэггуй. Женко МАНАН гэх мэт ша...
  • гавар 2016-05-12 02:12:04
    энэ асуудал үнэн бол сайнл байна гэхдээ сонгуулийн өмөн шоу хийж байвал ард иргэд хүлээн зөвшөөрөхгүйл байхдаа ард иргэд та хэд эд итгэх итгэлггүй болсон
  • Болд 2016-05-12 01:55:01
    Энэ худлаадоо сонгуулийн өмнө ингэж шоу хийж байх гэж. Тэгээл УИХ нь энэ хуулийг дэмжээл батлаад, өөрсдийгөө шоронд хийгээл тэ үнэхээр л үлгэрээ ярьсаар л
  • + 2016-05-12 01:45:46
    Офшорт данс нээх дор хаяж л МУ-ын албан татвараас зугтаж буй хэрэг! Цаашилбал, хулгайн мөнгөө нууж хадгалах г.м. эрүүгийн асуудал байж болно!!
  • Зочин 2016-05-12 01:22:47
    Энэ харах царайны Хятадын тагнуул, хүний мууд яасан их дуртай хогийн шаар вэ, өөрөө гэмт хэрэгтэн байж
  • Зочин 2016-05-12 01:15:56
    Төрийг хамгийн түрүүнд Батзандан мэтийн гэмт хэрэгтэн, шезотой, хүний мууд дуртай, ногоон малгайтны сүнснээс цэвэрлэх хэрэгтэй, сонгуулиар цэвэрлэх хэрэгтэй