Д.Бямбасүрэн: Ерөнхийлөгч Каплад уучлал үзүүлсэн нь хоёр орны харилцааг хүндэтгэсэн хэрэг

Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайг “ Чухал хүн” буландаа урьж, улс төр, эдийн засаг, Оюутолгойн асуудлаар ярилцлаа. Энэ эрхмийн үг, байр суурь өдгөө ч улс төрд үнэ цэнэтэй хэвээр байгаа билээ. Биднийг ярилцаж суух зуур утас нь байнга хангинан, УИХ-д шинээр дэвшигчид хийгээд парламентад олон жил суусан улстөрчид ч уулзаж ярилцах, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн цаг гаргаж өгөөч хэмээж байв.

-Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Гэвч улс төрийн намууд дотроо бужигнасаар, тойргоо булаацалдсаар хуулийн хугацааг барах нь. Улс төрд өрнөж буй бүхий л үйл явцад та ямар дүгнэлт өгч байна вэ?

-Монгол Улс улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд ч мухардалд орсныг та бид бүгдээрээ харж байгаа. Ялангуяа, сүүлийн арван хэдэн жилд. Ардчилсан нам, МАН гэсэн хоёр том улс төрийн хүчин Монголын төрийг ээлжилж бариад ч улсын эдийн засгийн чадавхыг дээшлүүлж чадсангүй.

Хэнд нь ч улс төр, эдийн засгийн оновчтой зөв бодлогыг зөв тодорхойлох чадал, чансаа байсангүй. Чаддаг ганц зүйл нь гаднаас өндөр хүүтэй зээл авах л байлаа. Жил дараалан тавьсан зээлээсээ хэзээ ангижрах юм бүү мэд. Монгол Улс өр ширтэйгээ зууралдсаар УИХ-ын ээлжит сонгуультайгаа золголоо.

Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх үү эсвэл уг үндсээр нь өөрчлөх үү гэдгийг шийдэх эрх нь ард түмний гарт бий. Тиймээс ард түмэн өөрсдөө шийдэх хэрэгтэй. Ард түмний өмнө хариуцлагатай чухал мөч ирж байна.

-Сонгуулийн тухай хуулиар улс төрийн намууд хэдийн мөрийн хөтөлбөрөө ард түмэнд танилцуулаад эхэлсэн байх учиртай, цаг хугацааны хувьд?

-Сонгуулийн өмнөх бэлтгэлийг харахад улстөрийн намуудын нөөц шавхагдсан нь хэн бүхний өмнө ил боллоо. Өмнөх сонгуулиудад ард түмний толгойг эргүүлэх бүхий л арга залиа хэрэглээд дуусчихаж. Одоо цоо шинэ зүйлийг л сэддэггүй юм бол тэд тоглох тоглоомгүй болсон. Шулуухан хэлэхэд, бидэнд шинээр зөрөг зам гаргахаас өөр сонголт үгүй.

-Таны санааг ойлголоо. Шинэ улстөрийн хүчин гарч ирэх цаг болсон гэж хэлэх гээд байна аа даа?

-Тийм. Өөрсдийгөө том гэж нэрлээд байгаа хоёр нам ард түмэнд таалагдахаа больж. Мөн тэдний нөмөр нөөлөг дор явж ирсэн МҮАН, ИЗНН, МАХН-уудад ч шүүмжлэлтэй хавдаад эхэллээ.

Тэдний тар ч танигдлаа. Жижиг намууд өнөө хоёрын хоолны ширээн дээр унагаасан үртсийг хуваан түүндээ баярлах замаар явж ирсэн шүү дээ.

Өөрөөр хэлбэл, тэдний хэн ч ялгаагүй төрийн өндөр албан тушаал горилогсод байхгүй юу. Үүнийхээ горыг эдэлж ИЗНН, МҮАН сонгуульд оролцох боломжгүй болсон төдийгүй МАХН цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй боллоо.

Би энэ гурван намыг хавчуурга гэж нэрлэдэг юм. Өнгөрсөн хугацаанд тэд хавчуурга байдлаар явж ирсэн. Албан тушаалаар барьцаалдаг тэдний арга барил эцсийн эцэст өөрсдийг нь улс төрийн тавцнаас түлхээд унагачихлаа.

Өнөөдөр гэхэд яаж байна, эрүүл мэндийн яам улс төрийн намын золиос болж сайдгүй явсаар сонгуультай золголоо. Яагаад эд ийм байдалд хүрэв гэхээр анхнаасаа үзэл баримтлалаа зөв тодорхойлж чадаагүйн гор. Тиймээс тэр намтай ч эвсэнэ, түүнийг ч дагана гэсэн маягаар явж ирсэн.

Ингэж аялдан дагалдсаныхаа шанд нь ганц нэг суудал зулгаадаг байсан нь эдүгээ тодорхой боллоо. Ингэж цагийн аясаар далдганадаг нөхдүүдийг ард түмэн дэмжихгүй нь тодорхой шүү дээ. Улс төрийн шинэ хүчний тухайд орон зай байна уу гэвэл байна гэж би хувьдаа харж байгаа.

Хамгийн гол нь тэд зөв хүн байх ёстой. Улстөрийг, УИХ-ыг бизнесийн нүдээр харж байгаа бол тэр хүн хол явахгүй. Намайг алба хашиж байх үед УИХ-ын гишүүд болхидуу байж. Албан тушаалаа ашиглаж байсан юм болов уу даа, аль нэг банкны захирал руу утас цохин “Манай найзад зээл өгч туслаач” гээд түүнээс нь 10 хувь хүртдэг байсан юм билээ.

Тэгвэл одоогийн гишүүд хуулийн нэг заалт дээр кноп дарж дэмжсэнийхээ шанд 100 саяыг халаасалдаг болсон гэнэ лээ.

Тиймээс хоёр жилийн өмнө явган гуйж байсан залуу гишүүн болмогцоо л 570 унаж, шилтгээнд амьдраад эхэлдэг. Мөнгө олдог учраас хэн бүхэн чадал нь хүрдэг юм бол УИХ-ын гишүүн болох гээд улайраад байгаа юм. Түүнээс биш УИХ бизнесийн байгууллага биш биз дээ.

-Энэ удаагийн сонгуульд бие даахаар бүртгүүлсэн хүний тоо 80 гаруй гэж СЕХ мэдэгдсэн. Улс төрийн намуудаас залхсан ард түмэн тэднийг сонгохыг үгүйсгэхгүй. Арваас дээш бол УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд очно. Харин тэд өмнөх бие даагчдын замаар явахгүй гэсэн баталгааг өгч чадахгүй?

-Улстөрчдөөс хамгийн анх бие даасан хүн бол Г.Зуунай агсан. Дараагийнх нь Л.Гүндалай. Тэрний араас Р.Амаржаргал байсан санагдана. Тэгээд л өнгөрсөн сонгуульд Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Б.Болорчулуун нар бие дааж нэр дэвшин ялалт байгуулсан авч сонгуулийн төгсгөлд бүгд л улс төрийн нам бараадан тэндээсээ УИХ-д дахин нэр дэвших эрх олж авч байх шиг байна.

Харин тэдэнд ард түмэн дахин итгэл хүлээлгэх нь юу бол.

Үзэл бодолдоо үнэнч бус, салхи хаашаа тийшээ ханарах нь яавч сайн улс төрчийн араншин биш.

Хүнийг гурван үзүүлэлтээр нь шинждэг юм шүү дээ. Эхнийх нь угсаа гарвал, хэн гэдгээр нь, явдал мөрөөр нь, дээдийн хүслээр нь. Тэгэхээр дээр хэлсэнчлэн туйлын мөрөөдөл нь төрийн өндөр албан тушаал байвал тэр хүн хүслээ гүйцэлдүүлэхийн төлөө хэнтэй ч нөхөрлөж, юуг ч хийхэд бэлэн гэдэг нь ойлгомжтой.

Саяхан болж өнгөрсөн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын урваж шарвасан асуудал тэднийг хэн болохыг харуулаад өглөө. Тэднийг алга тосон хүлээн авч байгаа улс төрийн намууд ч инээдэмтэй. Тиймээс ард түмэн сонголтоо хийхдээ энэ бүхнийг бодолцох учиртай. Бие даагчид ч өөр хоорондоо үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, гуравдагч хүчний үүргийг гүйцэтгэхдээ зөвхөн өөрийн сонгогдсон тойрог гэж явцууралгүйгээр улсын эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж гэмээнэ ард түмний итгэлийг улам бүр олох нь дамжиггүй.     

-Сонгуулийн хуулийг улс төрийн намууд өөрсдийн эрх ашигт нийцүүлж гаргахын төлөө бүхий л аргаа хэрэглэж байх шиг байна.    

-Сонгуулийн хуулийг хууль гэж хэлэхэд хэцүү болсон. Сонгууль болгоны өмнө хоёр гэж намын удирдлагууд тохиролцоод л өөрсдөдөө ашигтай хувилбарт нийцүүлэн өөрчилж орхидог. Үүндээ ч гаршсан. УИХ-ын уг 2012 оны сонгуулийн өмнөхөн  жагсаалт гээчийг гаргаж ирэн зүтгүүлсээр байгаад батлуулж орхисон. Тэгтэл сая юу болов.    

Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг Цэцээр гаргуулж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрсөн. Жагсаалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа юм бол одоогийн УИХ, Засгийн газар нь Үндсэн хуульд хамаагүй байгууллага юм бишүү. Үүнд хариулт өгөх хүн энэ Их хуралд лав байхгүй бололтой. Асуудлын араас явах улс төрийн хүчин ч алга.    

-Тэгвэл Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон юм биш үү?    

-Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэж дээр дооргүй л ярих болж. Энэ удаагийн парламент ч Үндсэн хуулийг өөрчлөх төсөл боловсруулж, нийгэмд шуугиан тарьж амжсан. Миний ойлгож буйгаар ийм байдал руу түлхсэн хоёр том асуудал бий. Эхнийх нь, 1990 оны Үндсэн хуульд хүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорино гээд заачихсан. 

Гэвч амьдрал дээр Монгол Улс олигархи засаглалтай капиталист нийгэм рүү хальтраад орчихлоо. Тиймээс нэн даруй алдаагаа засч, залруулаад зогсохгүй Үндсэн хуулийн зарчмыг биелүүлэх хэрэгтэй. Өөр нэг онцлог нь Үндсэн хуульд Засгийн эрх мэдэл, газар түүний хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Харамсалтай нь манай төр улс төрийн намуудаар дамжиж эрх мэдэлд хүрсэн олигархуудын мэдэлд байна

Үүнээс ангижрах асуудлыг Үндсэн хуульд шинээр тусгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Өөр нэг асуудал бол парламентын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уншаад үзэхээр Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар тусгасан байна лээ. Энэ нь өнөө олигархиуд өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг хичээж буй хэрэг юм. Үүнийг төрийн эргэлт хийх гэж байна гэж ойлгож ч болно.

Юу вэ гэхээр сонгогчид намын жагсаалтаар ч, ард түмэн сонгосон ч бай тэдэнд Монголын төрийн тэргүүнийг сонгодог эрхийг минь булааж аваарай гэж даалгавар өгөөгүй. Гэтэл одоогийн УИХ ард түмний эрхийг булааж авах гэж оролдсон. Тиймээс хууль тогтоох байгууллагын бүтцийг өөрөөр шийдэх хэрэгтэй.

Тэртээ 25 жилийн өмнө 1990 онд уг асуудлыг анх шийдэхдээ хууль тогтоох дээд байгууллага нь Ардын их хурал байна, Ардын их хурал нь 53 хүний бүрэлдэхүүнтэй хуралдана гэсэн томьёоллыг Улсын бага хурлаар хэлэлцүүлж байлаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн биз. Өнөөдөр биднийг хоёр зам тосч буй.

Эхнийх нь одоогийн нөхцөл байдлаа засч чадахгүй явсаар Украины замаар орох, нөгөө нь улс төрийн аргаар Үндсэн хуульд заасны дагуу ард түмэнд төрийн эрх мэдлийг өгөх явдал.

Гурав дахь нь, нөхцөл байдлаа засахгүй байсаар бослого тэмцэлд хүрч шийдэх гэсэн гурван хувилбар байна. Миний бодлоор Украины  замаар биш, бослого тэмцлээр биш, ард түмнээ түшиж өндийх хэрэгтэй. Ийм утга агуулга бүхий хуулийн төслийг боловсруулах аваас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг би хувьдаа дэмжинэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Жастан Каплад өршөөл үзүүлсэн асуудалд зарим улстөрч таатай хандахгүй байгаагаа шууд илэрхийлсэн. Хэрэв танд эрх мэдэл өгвөл ямар шийдвэр гаргах байсан бол?

-Үнэнийг хэлэхэд, “Саусгоби сэндс” компаний нөхдүүд 2012 оны тавдугаар сарын 1-ээс баялгийн нөөцөө гадны өөр компанид шилжүүлэхээр бэлдэж байсан юм билээ. Тухайн үед УИХ-аас лицензийг гадны компанид шилжүүлэх аваас зөвшөөрөл авна, харин уг лиценз нь стратегийн орд бүхий газар бол гадныханд шилжүүлэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан байдаг.

Харамсалтай нь сонгуулийн дараа гадны хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэлээ гэх мэтчилэн янз бүрээр тайлбарлаж байгаад дээрх шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгэхээр "Саусгоби сэндс" компани өөрөө хэн бэ, Монголд яах гэж ирсэн бэ гэдэг нь эргэлзээтэй болж эхэлсэн. Тэр бүү хэл, хуулийн байгууллага “Саусгоби сэндс” компанийг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг тогтоож, шүүх 35 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан.

Мэргэжлийн талаас харах юм бол 35 тэрбум төгрөг дотор наанатай цаанатай зүйл байгаа л байх. Гэхдээ шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учраас “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй. “Саусгоби сэндс” компаний гурван ажилтан шалгагдаж байх үед гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэж сэтгүүлчид баахан бичсэн. Тэдний талаас ч дипломат шугамаар манайд ч хандсан байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч тэр гуравтуучлал үзүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэднийг хувь хүнийх нь хувьд уучлал үзүүлсэн болохоос биш энэ нь Монголын талд төлөх ёстой 35 тэрбум төгрөгөө төлөхгүй гэсэн үг биш байх. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрх гэж бий. Үүнд хэн ч оролцох ёсгүй.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, улс орныхоо нэрийг хамгаалах үүднээс тэдэнд уучлал үзүүлсэн. Хоёрдугаарт, өөрсдийн иргэдийнхээ араас хөөцөлдөж байгаа улс орны төр, засгийг хүндэтгэн, цаашид харилцах харилцаагаа бодон уучлал үзүүлсэн нь дамжиггүй. Үүнийг би хувьдаа зөв шийдвэр гэж харж байгаа.

-Үнэнийг хэлэхэд, манай төрийн гурван өндөрлөг гурван тийшээгээ хараад суучихсан. Улс төр тун удахгүй бужигнана. Ийм үед Ерөнхийлөгчийн улс орны аюулгүй байдалд гүйцэтгэх үүрэг урьд урьдынхаас нэмэгдэх нь мэдээж. УИХ-ын сонгуультай зэрэгцээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт манай улсад болно. Энэ үеэр улс төрийн тэмцэл өрнөвөл яах болж байна?

-Монгол Улс улс төрийн нөхцөл байдлаасаа болоод маш эмзэг байгаа. Үүнд гадны нөлөө ч байж болохыг үгүйсгэх аргагүй. Я үнэндээ янз бүрийн сонирхол, эрх ашиг дотоодод нөлөөлж байна. Шулуухан хэлэхэд, Риотинтогийн нөлөөлөл их бий. Өнөөдөр Риотинтогийн үйл ажиллагааг шүүмжилж байгаа улстөрч, хэвлэл мэдээллийн байгууллага байна уу, үгүй шүү дээ.

Мөн түүнчлэн Монголыг өөрийн хараанд байлгах гэсэн гадны зарим улсын нөлөө биднийг өөр хооронд нь байгаа хагаралдуулж, өөртөө ашигтай гэснээ барьж аваад, тэднийгээ тэжээгээд, Монгол Улсын үндэсний эрх ашгийг өөрсдөдөө ашигтай байдлаар зохицуулдаг. Үнэндээ манай улс Украины араас яваад байна. 

Украин шиг байлгах гэсэн сонирхол Монголыг онилсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн эрх барьж байгаа байгууллага болоод, улс төрчдийн хоорондын харилцаа эвтэй байх хэрэгтэй. Тэдний явуулж байгаа үйл ажиллагаа их нийтлэг. Эхлээд олон нийтийн санаа бодлыг үймүүлдэг, дараа төр ард түмний харилцааг хөндийрүүлдэг. Эцэст нь төрийг дотор нь хагалдаг. Тиймээс улстөрчид ч бай жирийн иргэн ч бай “Би хэнийг ч шүүмжлэх эрхтэй” гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Монголын ард түмэн ганцхан хүнийг нэг тойрог болж сонгодог. 

Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Энэ хүн бурхан биш. Алдаж болно. Түүнийгээ эргээд засч болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн хаягаар гарч байгаа шүүмжлэл, түүнд хандаж байгаа хандлагыг УИХ “ Бид бүрэн эрх нь байна. Тиймээс цэцэд өгнө, байнгын хороогоор хэлэлдэнэ гээд сууж байж болохгүй гэж бодож байна.

-Монголын түүхэнд хар мөртэй “Долдугаар сарын 1”-ний үйл явдал давтагдах вий гэхээс хэн хүнгүй эмээж буй. Та бас эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэчих шиг боллоо. Арай цэргийн эргэлт биш биз дээ?

-Ирэх сонгуулийн дүнгээс бүх зүйл хамаарна. Будлиан ч гарна. Тэмцэл ч өрнө. Гэхдээ “Долдугаар сарын 1”-ний үйл явдал дахин давтагдахгүй байх аа. Цэргийн эргэлт хийсэн тохиолдол Монгол Улсын түүхэнд байдаггүй шүү дээ. Харин тэрхүү тэмцэл, жагсаал цуглаан нь АСЕМ-тай зэрэгцэхгүй байгаасай гэж бодож байна. Улс төрийн хоёр хүчин ийм зүйл гаргуулахгүй байх тал дээр тус бүрнээ нэгийг бодож суугаа биз.

Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Fjdk 2016-05-13 17:13:47
    20р тогтоолоо ярьдаа. Хумуусикн монгийг яаж луйвардсанаа тухсй
    219.100.138.73
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2016-05-13 13:15:00
    Tegwel Mongolian buh mungunii luivarchdiig urshuuguuch. Huulgui bol
    49.0.204.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2016-05-13 03:05:43
    Bitgii dongos. Buural mynguujin
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-12 11:06:16
    jijig ulsin l zovlon shu de uur arga bhgui tom gurentei surguutsulduud yamar ch ashig, ur dun bhgui bidnig hen ch bodohgui hen ch huurhii gehgui
    202.70.36.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-05-12 08:36:13
    2 ornii hariltsaag hundetgesen gene uu!!!!!!! Yamarch teneg hun naadhiin chini uchriig sain medej baigaa shuu. EBE USA-d uruu l tulsun bolohoos uur yu hiisiin !...
    185.17.205.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-05-12 04:58:27
    ЭНэ одоо болих хэрэгтэй тэнэг, зөнөг болсон өвгөн Уянгаад л зөвлө, бусадаар одоо болно, хэзээний мянгуужингийн үлгэр ярьдаг л буриад шүүдээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Мэргэн Өвгөн 2016-05-12 06:12:59
      Чам шиг сармагчингууд энэ өвгөний яриаг ойлгох ч үгүй дээ!!!
      122.201.31.231
      Мэдэгдсэн Хариулах
  • bla bla 2016-05-12 04:21:57
    pizda aliin bolgon busad ulsad nair tavij bogsiig ni dolooj amidrah gsen orcuud ve 2 ornii nairsag haritsaa l gej hutsahiin
    103.10.22.121
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-05-12 03:46:45
    ийм сайхан хүмүүсээр л зөвлөх хийлгэмээр юм даа,зөвлөх гээд хогийн юмнууд явж байх юм
    103.212.118.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Ggg 2016-05-12 02:51:36
    Ene uvgun hadandaa ochij huzaa za
    103.229.122.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2016-05-12 02:41:27
    Өвөө монгол улс өөрийн гэсэн хуультай номтой юм шүү та одоо бүх юманд хошуу дүрж байхын болиоч насаа бод.
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2016-05-12 02:15:41
    Гадаадын хэдхэн хөрөнгө оруулагчид далдаар монголын улс төрчид худалдаад авсаны тод жишээ энэ шүүдээ. Хөрөнгө оруулалт нэрийн дор хэдэн хувийг нь залгидаг бол
    203.169.50.152
    Мэдэгдсэн Хариулах
  • ~! 2016-05-12 01:42:59
    Уучлалыг өршөөлтэй хольж яриад байх юм?! Аль ч улсын Төрийн тэргүүнд олгодог онцгой бүрэн эрх нь шүү дээ!!! Элбэгдорж байна уу, хэн байх нь хамаагүй!!!!
    202.179.27.13
    Мэдэгдсэн Хариулах