АСЕМ-ын хоёр дахь уулзалт өнөөдөр эхэлнэ
Манай улс 2006 онд АСЕМ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа, санал санаачилгад идэвхтэй оролцож байгаа юм. Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа. 

АСЕМ-ыг угтсан уулзалтууд дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд хоёр дахь уулзалт нь өнөөдөр, маргааш хоёр өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тодруулбал АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болно. Уг уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, 2 олон улсын байгууллагаас 160 орчим төлөөлөгч оролцох аж.

Тус уулзалтаар АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр гарах баримт бичгүүдийн агуулгад оруулах байр сууриа илэрхийлэх аж.

Дээд хэмжээний уулзалтын үеэр “АСЕМ-ын 20 жилийн ойн баримт бичиг”, “Улаанбаатарын тунхаглал”, “Даргалагч орны мэдэгдэл” зэрэг баримт бичиг гарах юм. Уг баримт бичгүүдэд Европ, Азийг хамарсан томоохон асуудлуудын талаар тусгах тул ахлах албан тушаалтнуудын уулзалт туйлын чухал юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.